Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘С.Баяр’

НАМЫН ҮҮР НАМАР ЦАЙЧИХСАН

Posted by bolod on April 18, 2010

Эргэн дурсахад. 2007 оны сүүлээр болсон МАХН-ын 25-р Их Хурлыг санаж байна. Яагаав нөгөө С.Баяр дарга хэлсэн шийдсэнээсээ эргэж буцаж, нэг зарчим ярьж нэг хариуцлага гэж толгой эргүүлж байгаад эрх мэдэл шаардаж, намын даргын суудлыг авмагцаа дайварт нь Ерөнхий сайдын албан тушаалыг булааж авдаг тэр хурал. Баяр ямар айхавтар улс төрч, ямар айхавтар дарангуйлагч болох нь тэгэхэд нэг харагдсан. Хариуцлага энэ тэр ярьж М.Энхболдыг баахан баалуулж байгаад намын даргыг амархан авчихсан, намын нэр хүнд энэ тэр гэж Н.Энхбаярыг баахан шүүмжлүүлж дараагийн лидер хэн болох гаргалгааг амархан гаргачихсан. Тэр өнгөн дээр нь хэн товойхыг өөрөө урьдчилаад сайн ойлгож байсан хэрэг. Намын дотоод ардчилал, нам доторх шинэчлэл энэ тэр гэж хүмүүсийн цөсийг хөөргөж байгаад баахан яриулсан. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Намын социологи | Tagged: , | Leave a Comment »

АМЬНЫ ҮНЭТЭЙ ТЭРБУМ

Posted by bolod on January 28, 2010

Нийслэлийн I амаржих газарт хүйн халдвар гарч 4 нярай эндсэн гэнэ. Сонссон бүхэн бухимдаж буруутай эзнийг нь хайж байна. Өдий болсон хойно чи бидээ тулаад буруутай эзэн олж түүндээ бүх ял зэмийг тохох, эсхүл ингэж хэрүүл уруул хийж байгаад хэн ч буруудахгүй, юу ч өөрчлөгдөхгүй өнгөрөх юм бол ямар үр дүн байх билээ. Энэ байдал нь ердөө л манай нурчихсан эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажгийг харуулж байна. Сүүлийн 20 жилд эрүүл мэнд болон боловсролын тогтолцоог гаргуунд нь хаячихсан юм чинь хэзээ нэг цагт энэ байтугай юм болох л байсан байх. Эндсэн нялхас, өнчирсөн эх эцэг л хөөрхий. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: , | 1 Comment »

БАЯРЫН ОГЦОРСНЫ ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ

Posted by bolod on November 29, 2009

Монгол улсын Засгийн Газрын ерөнхий сайд асан С.Баяр бие чилээрхсэний улмаас чөлөө мэдүүлж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Улс төр судлаачид, улс төр сонирхогчид, улс төрчдийн хүрээнд ийнхүү Ерөнхий сайд сайн дураараа ажлаасаа буух нь гэнэтийн сонин зүйл байсан билээ. Тэд С.Баяр гэдэг хүн юуны учир ажлаа өгсөн болохыг шүүн хэлэлцэж, үүнээс улбаалан өрнөж болох үйл явдлуудыг өөр өөрийнхөөрөө таамаглацгаасан. Баярын дараах улс төр хэмээх нийтлэл бичигдэж, мэддэг мэддэггүй хүн бүхэн л өөр өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж, зөв буруу баахан бурлаа. Миний хувьд харин Баярын дараах улс төр төдийлөн сонирхолтой биш байна. Баярын дараах улс төр байх даа ч яахав. Ямар бурхан болоод төрөл арилжчихсан биш. Их улстөрөөс бүр гарчихсан ч биш. Харин С.Баярын огцорсны дараах эдийн засаг ямар байх вэ гэдэг л онц сонирхолтой байлаа. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Үйл явдал | Tagged: | 1 Comment »

С.БАЯР БУЛТАВ

Posted by bolod on October 27, 2009

Стандарт бус Засгийн Газрын ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргажээ. Түүхэнд ингэж өөрийн саналаар огцрох өргөдлөө гаргаж байсан ерөнхий сайд байхгүй л гэнэ. Эрүүл мэндийн сайд нь болохоор, түүний эрүүл мэнд давгүй байгаа, өөрөө л ажлаа өгье гэж хүсэлт гаргаж байгаа гэв. Намын бүлэг дээр, ажлаа хийгээд эмчилгээгээ ч хийлгээд явж байгаач гэж гуйсан ч гэх шиг. Баяр л чухам орлуулж болохгүй хүн, Монголын төрд хэрэгтэй зайран гэх нь дутаж байна.

Хэрвээ би андуураагүй бол ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ огцрох өргөдлөө өгч л байсан санагдана. Гэтэл шүүмжлээд байсан нөхдүүд нь хүртэл, та сайн ажиллаж байгаа, ажилдаа үлдэж ажаамуу хэмээн хөлд нь сөгдөж байгаад ажилд нь үлдээсэн юм. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 3 Comments »

ЖИНХЭНЭ ПАРЛАМЕНТ

Posted by bolod on August 21, 2009

А.Дюмагийн зохиолуудыг хүүхэд байхдаа мөн ч амтархан уншдаг байж билээ. Тэр дундаа “Шадар гурван цэрэг”, түүний үргэлжлэл болох “Хорин жилийн дараа” зэрэг зохиолуудыг бүр ч шимтэн уншдаг байлаа. Хэдэн удаа давтан уншсан тоогоо алджээ. “Хорин жилийн хойно” зохиол бараг 900 гаад хуудастай бандгар зузаан ном, би хоёрхон шөнө л уншиж дуусгаж билээ. “Арван жилийн дараа” зохиол 3 боть, Монгол хэлээр орчуулагдаагүй, зөвхөн орос хэлээр л байх, гэхдээ төв номын санд 1 ба 3 –р боть нь л байдаг байж билээ. Оросоор сайн ойлгохгүй хэрнээ л захиалан авч, гөрдөн уншиж дуусгасан. Би ямар орос сургууль мургуульд сурсан ч биш, ардын хүүхдүүдтэй адил жирийн монгол сургуульд сурсан. Бушуухан орчуулагдаж гараасай гэж мөн ч их хүлээсэн дээ. Тэгсгээд мартаж орхиж, юун ном момтой манатай нэгэн үе өнгөрсөн юм, Монголд. 20 гаран жил өнгөрсний эцэст монголоор орчуулагдаад гарчихсан байсанд, яамай даа гэж их л олзуурхсан сан. (Гэхдээ орчуулга нь ч тааруухан юм уу, зохиол нь ч сонирхолгүй юм уу, миний хүлээлтэд хүрээгүй) Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай, Цанхаархал | Tagged: , | 2 Comments »

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Posted by bolod on November 24, 2008

Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд С.Баяр Хавдар судлалын үндэсний төв дээр очиж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзсан ажээ. Энэ уулзалтаараа тэрээр нэгэн зүйлийг цохон тэмдэглэв. 2009 оны төсөв хэдийгээр хэмнэлтийн төсөв болж байгаа ч гэсэн эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлж, 2009 онд 5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зориулан төсөвт тусгасан байгаа хэмээн мэдэгдэв. Яасан баяртай мэдээ билээ. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , , | Leave a Comment »