Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘сонгох эрх’

БИ ХҮН МӨН ҮҮ?

Posted by bolod on January 19, 2012

“Ноён Жонс та хүн мөн үү?” гэсэн нэртэй зөгнөлт зохиол байдаг юм. Уралдааны машины жолооч Жонс, даатгалын компаниудтай шүүхдэлцэж байгаа тухай гардаг санагдаж байна. Жонс даатгалын компаниудаас мөнгөө нэхэж, цаадуул нь төлөх эсэх дээрээ тулаад, гэтэл эмнэлгийн болон засварын газрууд Жонсоос төлбөрөө нэхээд л гурвалжин дөрвөлжин асуудал болно. Асуудал явсаар байгаад Жонс хүн мөн эсэх дээр тулдаг юм. Учир нь Жонс маш сайн тамирчин боловч, бас үргэлж аваарт орж бэртэж гэмтэж байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжөөд хүн үхэж болохооргүй болчихсон цаг болохоор гэмтсэн дутсан эрхтнийг нь хиймэл эд эрхтнээр солиод л эдгээгээд, Жонс ч хашрахгүй дахин уралдаж аваарт орсоор. Ингэсээр байгаад ориг Жонсоос, тархины зүүн тал бөмбөрцөгний ч бил үү, зөвхөн нэг хэсэг нь л үлдэх бөгөөд, шүүх хуралд энэхүү тархины тасархай оролцож, шүүхдэлцэж байгаа тухай гарна. Үнэндээ энэ хүн нь Ноён Жонс мөн үү, эсвэл Жонсын нэрийг барьж уралдуулж байгаа робот уу? Төлбөр төлбөл хэнд төлөх вэ? Жонс даатгуулбал юугаа даатгуулах вэ? Амь насаа юу? гэхчлэн эх адаггүй асуудалд хутгаад хаячихдаг юм. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Тэрсүү үг, ЭРХ ЗҮЙ | Tagged: | 2 Comments »

ТАНЫ САНАЛЫГ ГУЯДАЖ АВНА

Posted by bolod on November 18, 2008

Ардчилсан Намын нэр бүхий гишүүд, сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. “Сайн муу хоёр мэдээ байна” гэдэг шиг, энэ мэдээлэлд эерэг сөрөг хоёр тал байна. Эерэг мэдээлэл нь сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал. Сөрөг нь мөн адил сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал.

Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа нь яагаад сайн мэдээ вэ? Томсгосон тойргоор явуулсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь аль аль талдаа хүнд бэрхшээлтэй байсан. Нэр дэвшигчиддээ ч тэр, сонгууль зохион байгуулж байгаа сонгуулийн хорооныхонд ч гэсэн, сонгогчдын хувьд ч ялгаагүй хүндрэлтэй байлаа. Гэхдээ эцсийн дүндээ энэ хууль нь ах дүү МАХН болон АН хоёрт л ашигтай байсан юм. Сонгууль болгоны дараа л сонгууль шударга бус боллоо, Сонгогчдын санал, сонгуулийн дүнд бүрэн тусгалаа олсонгүй гэхчлэн гомдоллох явдал байнга гарсаар ирсэн. Энэ нь ялагдсан талаас илүү хүчтэй дуулддаг байсан бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар бүх талууд сонгуулийн хууль шог байна гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Сонгуулийн тогтолцоо болохгүй байна гэдгийг анх удаа талууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч өөрчлөх гэж байж болзошгүй нь энэ мэдээллийн сайн тал нь юм. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: , , | 5 Comments »