Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘сонгуулийн ирц’

АЛБАН СОНГУУЛЬ

Posted by bolod on December 7, 2008

Саяхан нийслэл хот байгуулагдсаны 369 жилийн ой болж өнгөрсөн билээ. Нийслэл Улаанбаатарын шавыг 1639 онд Хархорумаас холгүйхэн тавьсан гэх бөгөөд бодлогоор шарын шашныг дэлгэрүүлэхийн тулд байгуулсан гэх нь ч бий. Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны ой гээд байгаа маань явж явж шарын шашны төв байгуулсны ой ч юм шиг. Нөгөөтэйгүүр энэ өдөр нь нийслэлийн шав тавьсан өдөр биш, харин Занабазарыг Өндөр гэгээнд залсантай холбоотой ч гэдэг. Тэгэхээр нийслэлийн ой гэдэг маань, Монголд шарын шашны төв байгуулагдсаны, Монгол улс Богдтой болсны, анхдугаар богдод Занабазар тодорч, Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөний, ирээдүйн нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсаны, ирээдүйн нийслэлийн анхны мээрээр Занабазар хувь заяагаар сонгогдсоны давхар давхар ойн өдөр, бараг л их дүйцэн өдөр болж таарч байна. Read the rest of this entry »

Advertisements

Posted in УЛС ТӨР | Tagged: , , | 3 Comments »

СОНГУУЛИЙН ИРЦ

Posted by bolod on December 1, 2008

Сонгуулийн ирц нь сонгогчдын улс төрийн идэвхийг харуулах нэг үзүүлэлт болдог. Тиймээс сонгуулийн ирцийг судалснаар бид олон зүйлд хариулт өгч чадах юм. Нөгөө талаас сонгуулийн ирц нь сонгох сэдлийг хэмжих нэг үзүүлэлт ч болно. Сонгогчид юуны тулд сонгуульд оролцож саналаа өгдөг вэ? Сонгуулийн ирц буурч байгааг дараах хэдэн зүйлээр тайлбарлах боломжтой гэж бодож байна. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: | 1 Comment »

ТАНЫ ИРЦИЙГ ХУДАЛДАЖ АВНА

Posted by bolod on October 28, 2008

Саналаа өгсөн иргэдэд урамшуулал өгөх хуулийн төсөл боловсруулна гэнээ. Энэ хэдэн УИХ-ын гишүүд ч бүр хийх ажлаа олж яддаг болж. АН-ынхан, ардчилсан намынхан ч юу байхав, ардчилсан намын увайгүйчүүд бүр дэмий тэнэцгээж эхэллээ. Эсвэл үнэхээр бүх зүйлийг мөнгөөр шийдэж болно гэж боддог болж байгаа юм болов уу? Эдийн засгийн хөшүүрэг хүчтэй нь хүчтэй л дээ. Гэхдээ сонгуулийн ирцийг хүргэхийн тулд сонгуульд ирж оролцсон сонгогчдод урамшуулал олгох нь хэр зөв бэ? Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 4 Comments »