Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘сонгуулийн хууль’

ШУУД “АРДЧИЛАЛ”

Posted by bolod on September 27, 2012

“Шууд ардчилал” нэртэй сургалт болжээ. Ерөнхийлөгч санаачилж, ерөнхийлөгчийн ивээл доор зохиогдож, ерөнхийлөгчийн урилгаар Швейцариас мэргэжилтнүүд уригдан ирж, ерөнхийлөгчийн шууд оролцоотойгоор, ерөнхийлөгчийн баг зохион байгуулж, ерөнхийлөгч ерөнхийлөн найруулжээ. Бүхэлдээ гол дүрд нь ЕРӨНХИЙЛӨГЧ ерөнхийлжээ. Үнэхээр ерөнхийлж байгаа бол болж л байна. Худлаа наанаа ерөнхийлж байгаа бол харин хэцүү дээ. Ерөнхийлөгчийн шоу биш биз. Хоёр жилийн настай “шууд ардчилал” байх вий. Хэрэв шоудаж байгаа бол шоудаагүй нь дээр. Нийслэлийг нүүлгэнэ, ногоон хэрэм энээ тэрээ гээд л түүний ерөнхийлсөн олон ажлын араас орвол харин утгагүй юм болно. Маш хэрэгтэй олон санаачлагыг улс төрчид авч давхиад, буруу зөрүү үйлдээд сүүлд нь авч ч болохгүй хаяж ч болохгүй зүйл болгох нь олонтаа. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Намын социологи, Сонгууль--2012, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | 3 Comments »

ЗААВАЛ СОНГУУЛЬ

Posted by bolod on September 10, 2012

Ардчилсан нам, “Бид ялав” энэ тэр гэж хөөрөлхөж байгаа боловч, энэ ялалт биш гэдгийг хүн бүхэн л ойлгож байгаа. АН, 31 суудал авчихаад МАН –ыг бараг цэвэр ялчихсан юм шиг л дүр үзүүлж байна. Гэтэл нөгөөдүүл нь бараг л 29 суудал авчихсан хүмүүс шүү дээ. Нэг үгээр хэлбэл АН ялаагүй, түр зуур л санаачлага авчихаад байгаа юм. Энэ санаачлагыг хэр удаан тогтоон барих нь харин цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ нь өөр яриа учраас түр орхиё. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012 | Tagged: , , | 2 Comments »

ХУУЛИЙГ “ХУВЬЧЛАН” ЗӨРЧИЖ БОЛНО

Posted by bolod on November 22, 2011

Сонгууль болгоны дараагаар ялагдагсан хийгээд ялсан талууд сонгуулийн хуулийн бузар булайг уудалж, ирэх сонгуулийг шинэ сонгуулийн хуультай угтана хэмээн бараг тангараг тавьдаг уламжлал ардчилсан гэх сонгуулийн хорь гаран жилийн турш л давтагдлаа. Гэвч өнөөдрийг болтол “бүх хүнд таалагдсан”, эсвэл ядахдаа дийлэнх олонхоор хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн хуультай болж чадаагүй л байна. Аанай л сонгуулийн хуулийн шударга бус болох талаар ярихын хамт, энэ хуулиар сонгууль явагдвал “7 сарын 1” давтагдана шүү хэмээн биенээ сүрдүүлдэг шинэ маяг харин нэмэгджээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | Leave a Comment »

СОЛОНГОС СЕРИАЛУУД БАЯРТАЙ

Posted by bolod on April 29, 2010

Одоо телевизүүдийн цагийн ихэнхийг эзэлж байгаа зүйл нь солонгосын олон ангит кинонууд. Суваг эргүүлэх тоолонд л солонгос сериалууд гарч байх юм. Сүүлдээ ч солонгос хэл сурч, жантай гоймонд ормоор л их солонгос киног хүчээр үзүүлж байна. Суваг болгон дээр нэг цуврал гардаг юм уу даа. Суваг эргүүлэхэд л нэг янзын хэрүүл, дараагийн суваг дээр уйлаан майлаан, солонгос маягийн эргэлдэж үсэрсэн зодоон, өвчиндөө эмзэглэсэн хүүхэн, хайрандаа шаналсан залуу, ой санамжаа алдсан ээж, хорт хавдартай бүсгүй, төөрсөн ихрүүд, салсан ах дүүс гээд л. Монголоор дүүрэн зовлон, уур бухимдал, асуудал бэрхшээл байхад дээрээс нь солонгос авгай нарын хэрүүлийг сонсгож дарамтлах юм. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР, Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 8 Comments »

ИХ ХААЛГАНЫ ДОМОГ

Posted by bolod on April 26, 2010

1980-аад оны дундуур хөлбөмбөгийн дүрмэнд нэгэн өөрчлөлт оруулах тухай яриа гарч нэг хэсэг шуугиж билээ. Шалтгаан нь их энгийн. Хөлбөмбөгийн тэмцээн бүхэл бүтэн 90 минут үргэлжлэх боловч заримдаа нэг ч гоал орохгүй үзэгчдийг чилээж байна гэж үзжээ. Уран гоё, олон сайхан гоал үзэх гэсэн үзэгчдийн хүсэл хэрэгцээг хангах ямар боломж байж болох вэ? Хөлбөмбөгийн хаалгыг томруулах. Хөлбөмбөгийн хаалганы стандарт хэмжээ өргөөшөө 7 м 32 см, өндрөөшөө 2 м 44 см. Хэрэв үүнийг өргөөш нь ядаж 1 м, өндрөөш нь 50 см нэмчихвэл хаалганд орох гоолын тоо эрс нэмэгдэж бараг л хоккейноос олон гоал ороод л үзэгчид шуугиад л алгаа ташаад л хөлбөмбөг чухам л сэргэн мандах ухааны юм ярьж зарим нь сурталдаж байлаа. Read the rest of this entry »

Posted in СПОРТ, УЛС ТӨР | Tagged: | 1 Comment »

СОНГУУЛИЙН ЗАРИМ ГАЖИГ

Posted by bolod on November 16, 2009

2008 оны УИХ-ын сонгууль олон мандаттай тоймсгосон тойргоор явагдсанаас болоод олон зөрчилтэй маргаантай асуудлуудыг дагуулаад байна. Энэ нь угаасаа ихээхэн хүнд хэлбэр бөгөөд сонгуулийн энэ хувилбарыг сонгосноор гарцаагүй тэдгээр хүндрэлүүдтэй тулгарахаас аргагүй байсан болов уу? Ер нь хоёр сонгуулийн хооронд сонгуулийн хуулинд хоёронтаа өөрчлөлт оруулсан нь бараг анх удаагийн тохиолдол бөгөөд энэ нь намууд сонгуульд бэлэн биш, аль аль нь ялна гэдэгт итгэлгүй, нөхцөл байдал маш богино хугацаанд өөрчлөгдөж, сонгуулийн хууль эрх баригчдад ашиггүйгээр эргэж болохуйц байсан болохоор ийнхүү дахин дахин өөрчлөхөд түлхсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Сонгуулийн хууль хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй, түүнд хууль бусаар редакцийн нэртэй засваруудыг нэр бүхий субъектүүд оруулсан, сонгуулийн хуулиас эмэгтэйчүүдийн квотын асуудлыг авч хаясан, тэрчлэн үндсэн хуулинд заагдсан сонгох сонгогдох тэгш эрхийн зарчим алдагдсан зэрэг нь олон маргаантай асуудлуудыг дагуулдаг талаар үл өгүүлэн болж өнгөрсөн 2008 оны сонгуулийн зарим гажгийг хөндье. Read the rest of this entry »

Posted in СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, Сонгууль-2009, УЛС ТӨР | Tagged: , | 4 Comments »

ТАНЫ САНАЛЫГ ГУЯДАЖ АВНА

Posted by bolod on November 18, 2008

Ардчилсан Намын нэр бүхий гишүүд, сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. “Сайн муу хоёр мэдээ байна” гэдэг шиг, энэ мэдээлэлд эерэг сөрөг хоёр тал байна. Эерэг мэдээлэл нь сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал. Сөрөг нь мөн адил сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа явдал.

Сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа нь яагаад сайн мэдээ вэ? Томсгосон тойргоор явуулсан сонгуулийн мажоритар тогтолцоо нь аль аль талдаа хүнд бэрхшээлтэй байсан. Нэр дэвшигчиддээ ч тэр, сонгууль зохион байгуулж байгаа сонгуулийн хорооныхонд ч гэсэн, сонгогчдын хувьд ч ялгаагүй хүндрэлтэй байлаа. Гэхдээ эцсийн дүндээ энэ хууль нь ах дүү МАХН болон АН хоёрт л ашигтай байсан юм. Сонгууль болгоны дараа л сонгууль шударга бус боллоо, Сонгогчдын санал, сонгуулийн дүнд бүрэн тусгалаа олсонгүй гэхчлэн гомдоллох явдал байнга гарсаар ирсэн. Энэ нь ялагдсан талаас илүү хүчтэй дуулддаг байсан бол 2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар бүх талууд сонгуулийн хууль шог байна гэж хүлээн зөвшөөрсөн билээ. Сонгуулийн тогтолцоо болохгүй байна гэдгийг анх удаа талууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч өөрчлөх гэж байж болзошгүй нь энэ мэдээллийн сайн тал нь юм. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: , , | 5 Comments »