Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘Сонгууль-2008’

СОНГУУЛИЙН ЗАРИМ ГАЖИГ

Posted by bolod on November 16, 2009

2008 оны УИХ-ын сонгууль олон мандаттай тоймсгосон тойргоор явагдсанаас болоод олон зөрчилтэй маргаантай асуудлуудыг дагуулаад байна. Энэ нь угаасаа ихээхэн хүнд хэлбэр бөгөөд сонгуулийн энэ хувилбарыг сонгосноор гарцаагүй тэдгээр хүндрэлүүдтэй тулгарахаас аргагүй байсан болов уу? Ер нь хоёр сонгуулийн хооронд сонгуулийн хуулинд хоёронтаа өөрчлөлт оруулсан нь бараг анх удаагийн тохиолдол бөгөөд энэ нь намууд сонгуульд бэлэн биш, аль аль нь ялна гэдэгт итгэлгүй, нөхцөл байдал маш богино хугацаанд өөрчлөгдөж, сонгуулийн хууль эрх баригчдад ашиггүйгээр эргэж болохуйц байсан болохоор ийнхүү дахин дахин өөрчлөхөд түлхсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Сонгуулийн хууль хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй, түүнд хууль бусаар редакцийн нэртэй засваруудыг нэр бүхий субъектүүд оруулсан, сонгуулийн хуулиас эмэгтэйчүүдийн квотын асуудлыг авч хаясан, тэрчлэн үндсэн хуулинд заагдсан сонгох сонгогдох тэгш эрхийн зарчим алдагдсан зэрэг нь олон маргаантай асуудлуудыг дагуулдаг талаар үл өгүүлэн болж өнгөрсөн 2008 оны сонгуулийн зарим гажгийг хөндье. Read the rest of this entry »

Posted in СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, Сонгууль-2009, УЛС ТӨР | Tagged: , | 4 Comments »

ИХ ХҮЛЭЭЛТ БА ГОРЬДЛОГО КОМПАНИ

Posted by bolod on November 24, 2008

2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусч сонгуулийн дүн гарах гэж дунших зуур нийгэмд их хүлээлт бий болоод байлаа. Нийгэм тэр чигээрээ сонгуульд аль нам ялах бол, хэдэн суудал авах бол, хэн хэн ялах бол гэх зэрэг олон асуултын хариуг хүлээж байв. Ном ёсоороо, хуулийн дагуу шударгаар явсан бол сонгуулийн дүн тэгсгээд л шийдэгдэж бүгд дуусах байсан бизээ. Гэвч сонгуулийн дүн ном ёсоороо гарахгүй өнөөг хүртэл хүлээлт үүсгээд байна. Эхлээд 14 тойрог дээр маргаан гарлаа гэж байсан боловч, МАХН болон АН-ууд тохиролцоонд хүрч ямар ч байсан 12-ыг нь эхний ээлжинд шийдсэн. Дорнод болон Баянгол тойрог л шийдэгдэхгүй үлдсэн боловч Дорнодыг мөн л тэгсгээд наймаалцчих шиг болсон. Харин Баянголын асуудлыг шийдэхэд өөр асуудал байгаа бололтой. Үнэхээр сонгуулийн дүн сонгуулийн хууль болон СЕХ-оос хамаардаггүй юм байна. Сонгуулийн дүн нэр бүхий улс төрчдөөс, намуудаас ихээхэн хамаардаг нь үнэн болж таарлаа. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: , , , , , , | 3 Comments »