Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘улс төрийн нөхцөл байдал’

12 сарын 7

Posted by bolod on December 7, 2009

Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Тэгээд “хэрэгт хэрэггүй” юманд дурладгаар нь судлаач Ганхуягт өгч, саваагүй зантайгаараа түүнийг нь би гуйж авч, “СОЦИОЛОГИ” сэтгүүлд цувруулан хэвлүүлсэн билээ.

Зохиогч энэхүү номынхоо эхэнд “…ардчилсан хүчнийхний шахалтаар тухайн үеийн нам-засгийн үйл хэрэг арга буюу эрчимжсэн харагддаг. Оршил, дүгнэлтийг орхиж, он цагийн түүхэн тэмдэглэлийг өнгөцхөн мөхөж уншигч Танаа хичээнгүйлэн толилуулъя” гэсэн товчхон оршил хийснийг эс тооцвол өөрийн үгээр ямар ч үйл явдлыг дүгнэж бичээгүй байдаг. Зохиогчийн субъектив дүгнэлт нөлөөлөл бараг ороогүй нь энэхүү бүтээлийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь ч энэхүү он дарааллын хэлхээсийг хоёрдогч эх сурвалж гэхээсээ бараг анхдагч эх сурвалжаас авч буйтай адил түвшинд аваачиж байгаа юм. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Социал хөдөлгөөн, Үйл явдал | Tagged: | 3 Comments »

2005 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-4

Posted by bolod on January 11, 2009

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр
магадлалтай хүмүүс: сонгогчдын үнэлгээ

Нэг. Намуудын нэр дэвшүүлэлт

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчдийн рейтингийг нам дотор нь болон холимог гэсэн хоёр янзын байдлаар үнэлүүлж үзэхэд дараах байдалтай байна. Юуны өмнө нам дотроос хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдэг нь туйлын чухал болоод байна. Хэн хэн нэр дэвших нь харьцангуй тодорхой болоод байгаа боловч цөөн тооны хүн үлдэхэд хэнийг нь дэмжих буюу электоратын санал хуваагдал ямар байхыг одоогоор тодорхойлоход түвэгтэй байна.  
2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр өдгөө МАХН, АН, Эх орон нам, ИЗБНН, БНН гэсэн 5 нам суудал авсан, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй байгаа юм. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | Tagged: , | 1 Comment »

2005 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-3

Posted by bolod on January 9, 2009

Улс төрчдийн рейтинг

 Та хэнийг ерөнхийлөгч болоосой гэж бодож байна? байж болох гурван улс төрчийн нэрийг бичнэ үү гэсэн асуултад хариулсан байдлыг хүснэгтэд үзүүлэв. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | Tagged: , | Leave a Comment »

2005 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-2

Posted by bolod on January 7, 2009

Үргэлжлэл

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай намууд, хүчний хуваарилалт, хувилбар УИХ-д суудалтай намуудын рейтинг

Саяхан (2005 оны 2 сард) ямар нэг судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтэдэд итгэх юм бол судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь (хэд гэдгийг санахгүй байна, арай 70 гээгүй байгаа) аль ч намыг дэмжихгүй гэж хариулсан байсан. Байдал үнэхээр тийм ноцтой болсон юм уу гээд үзвэл бас ч үгүй бололтой. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | Tagged: , | Leave a Comment »

2005 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨМНӨХ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ -1

Posted by bolod on December 13, 2008

(болж өнгөрсөн үйл явдлууд ба иргэдийн үнэлгээ, хүлээлт2005.3 сар)

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг эргэн санах хэрэгтэй юм болов уу. Судалгааг богино хугацаанд хийсэн. Энэ нэг их мундаг анализ биш ч гэсэн тухайн мартагдсан нөхцөлийг эргэн санахад дөхөм болох юм.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал (2005 оны 3 сарын 5 -ны байдлаар) сонгуулийн дараах зөвшилцлийн үр дүнд УИХ-ын даргаар Н.Энхбаяр сонгогдож, Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдсоноор эхэлсэн цуврал олон үйл явдлаар тодорхойлогдож байна. Улс төрийн нөхцөл байдлыг өнөөгийн улс төрд зонхилогч хоёр нам болоод улс төрийн бусад хүчнүүдийн үйл ажиллагаанд тулгуурлан авч үзье. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2005, УЛС ТӨР | Tagged: , , , | Leave a Comment »