Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘Ховдын цуглаан’

ҮНЭНИЙ ЭРЭЛХИЙЛЭЛД

Posted by bolod on December 25, 2009

1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглаан нь түүхийн хувьд ч, түүхийн социологийн хувьд ч, тэрчлэн улстөр судлалын хувьд ч, улс төрийн социологийн хувьд ч нарийвчлан судалбал зохих түүхэн үйл явдал, үзэгдэл мөн билээ. Энэ үйл явдлыг тухайн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан судалбал ихээхэн сонирхолтой үр дүнд хүргэж болох юм гэж бодогддог. Тухайн цаг үед чухам юу болж өнгөрсөн болох талаар үнэнийг олж судлахад одоо л чухам тохиромжтой цаг нь ирж буй мэт. Цуглаанд оролцож байсан оролцогч талууд гэрчүүд одоогоор бүгд амьд сэрүүн, дурдатгал нь мартагдаагүй байна. Үйл явдлыг ямар нэг байдлаар гуйвуулж тайлбарлах, мушгих шаардлага ч алга, тийм ашиг сонирхол ч багассан байх. Тиймээс тэр үеийн үйл явдлыг бүхэлд нь судлах шаардлага ч байна, судлах судлаачдаа л хүлээж байна гэж хэлж болох юм. Тухайн үеийн үйл явдалд оролцож байгаагүй хөндлөнгийн судлаачид баримт мэдээллийг харьцуулан судалж дүгнэвэл үнэнд илүү нийцэх буй за. Үүнийг сонирхон судлах судлаачдад дэм болох үүднээс зарим нэг материалыг олж өөрийн блогоор дамжуулан хүргэж байсан билээ. Гэтэл үйл явдалд оролцож байсан “босогчид” нэгэн номыг эмхтгэн гаргажээ.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 5 Comments »

“ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫГ ХУРДАСГАЯ” СЭДВИЙН ДОР БДС-ИЙН ЗАРИМ БАГШ ОЮУТНУУДЫН ХИЙСЭН ЦУГЛААНЫ ТУХАЙ

Posted by bolod on December 13, 2009

Энэ материалыг хэн гэдэг хүн, хэн гээч албан тушаалтанд зориулж бичсэн нь тодорхойгүй. Гэхдээ бидэнд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа болохоор түүхийн бас нэгэн үнэ цэнэтэй баримт яах аргагүй болох юм. Дүгнэлтийг та өөрөө хийгээрэй.

1989 оны 12 сарын 7-ны өдрийн 14 цагт ард Аюушийн талбайд БДС-ийн зарим багш, оюутнууд өөрчлөн байгуулалтыг хурдасгах нэрийн дор уриа лоозон барьж жагсаж цуглажээ. Сургуулиасаа өсгөгч, чанга яригч авчирч гудамжны гэрлийн монтажаас цахилгаан авч ашиглажээ. Оюутнууд намын хороо, захиргааны барилга руу харж жагсаад микрофон зоож, дөрвөн ширхэг сандлыг тавцан болгон ашиглаж, “Өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардаж байна”, Өөрчлөн байгуулалтыг хурдасгах Намын Төв Хорооны YII бүгд хурлаас шаардаж байна”, “Залуус аа! Монгол улсынхаа төлөө нэгдэцгээе” гэсэн гурван ширхэг лоозон, өөрчлөлт шинэчлэлийг хурдасгах агуулга бүхий 14 ширхэг уриа, Чингисийн “Алд бие минь алжаавал алжааг, ахуй төр минь бүү алжааг” /Чингисийн хөшөөн дээр байдаг үг/ гэсэн үгтэй зурмал гурван ширхэг зураг барьж, хүзүү толгойдоо улаан даавуун дээр бичсэн өөрчлөн байгуулалтыг хурдасгах утга бүхий уриаг зүүсэн байлаа. Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 1 Comment »

ХОВД АЙМГИЙН НАМЫН ХОРООНЫ ТОВЧООНЫ ХУРЛЫН ПРОТОКОЛ

Posted by bolod on December 13, 2009

1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглааны дараахан МАХН-ын аймгийн намын хороо яаравчлан хуралджээ. Тухайн үед намын хорооны хурал ямаршуухан юм болдог байсан хийгээд жагсаал цуглаанд оролцсон хүмүүст амархуу аюул нүүрлэж байсныг ойлгоход энэхүү материал нь үнэ цэнэтэй баримт болох юм. Өөрсдөө уншаад дүгнэлтээ хийнэ үү?

 1989 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

№16

Ховд хот

Хуралдсан Товчооны гишүүд

Д.Буяндэлгэр, С.Балсанжамц, Х.Кушкий, Л.Чулуунбат, Л.Пүрэвжав, Д.Цэнд-Аюуш

Хурлыг 15 цагт Товчооны хурлын зааланд эхэлж Д.Буяндэлгэр даргалав.

Хуралд байсан хүмүүс:

Г.Дагдан – Аймгийн ХЗЭ-ийн I нарийн бичгийн дарга

Т.Батмөнх – Ховд хотын намын хорооны нарийн бичгийн дарга

Т.Норовжав – НАХ хэлтсийн дарга

Д.Мөнхцоож – Амйгийн намын хорооны зааварлагч

Н.Жадамбаа – БДС-ийн ректор

З.Баасанжав – БДС-ийн намын хорооны нарийн бичгийн дарга

Ц.Одонхүү – БДС-ийн проректор

Батчулуун – БДС-ийн декан

Г.Цэнд-Аюуш – БДС-ийн ҮЭ-ийн хорооны дарга

Өлзийжаргал – БДС-ийн ХЗЭ-ийн хорооны дарга

Ё.Чилхаажав – ХААТ-ийн захирал

Ж.Энхтайван – ХААТ-ийн намын үүрийн нарийн бичгийн дарга

Сонссон нь:

 Ховд хотод 1989 оны 12 –р сарын 7-ны өдөр Ард Аюушийн талбайд болсон цуглааны тухай Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 4 Comments »

АЮУШИЙН ТАЛБАЙ “АМЬ ОРСОН НЬ…”

Posted by bolod on December 9, 2009

Үргэлжлэл

Дэд хурандаа Х.Шагдар

…Бүх юм төлөвлөгөө ёсоор эхлэв. Харин сургуулийн удирдлагыг төөрөгдүүлэхийн тулд “илэрсэн тавыг” сургууль руу түрүүлэн илгээж “барьцаанд өгчээ”. Тэд багш удирдлагуудтайгаа хамт “сургууль дотроо цуглаан хийхээр” хүлээж суув.  Цуглаанд оролцох аймгийн намын хорооны төлөөлөгч нь мөн л сургууль дээр саахь тавтай хамт хүлээн зогсов.

13:30. “Залуус аа! Сэрцгээ, Нэгдэцгээ” гэсэн уриа оюутны хоёр байрын давхар давхраар цуурайтаж, хэд гурваараа гүйлдэн байрныхаа дунд нэгдэж эхлэв.

14:00 цаг боллоо. Өмнөө Чингисийн том хөрөг түшиж, гартаа янз бүрийн лоозон барьсан оюутнуудын жагсаал ард Аюушийн талбай руу хөдлөхийг талбай тойрсон албан байгууллагуудаас бусад нь эс мэдэв…

Юуны түрүүн Хөгжимт драмын театрынхан цонхон дээрээ овооров.

-Энэ чинь юун баяр билээ та минь!

-Ямар ч баяр байхгүй. Баяр бол эд чинь улаан туг лоозон барина биз дээ. Ердөө ганц ч улаан юм алга.

-Нээрээ тийм байна. Хараач. Цагаан даавуун дээр хараар бичсэн лоозон барьсныг нь.

-Оюутнууд жагсах нь гэж чих дэлссэн юм. Тэгнээ тэд… гэлцээд зарим нь хаалгаараа год үсрэн гарцгаав. Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн, Үйл явдал | Tagged: | 1 Comment »

АЮУШИЙН ТАЛБАЙ “АМЬ ОРСОН НЬ…”

Posted by bolod on December 8, 2009

Нэхэн сурвалжлахад

1989 оны 12 сарын 7-нд болсон үйл явдлын талаарх материалуудыг эрж сурвалжилж байгаад би дараах материалыг олсон юм. Тухайн үеийн “Монголын залуучууд” сонинд хэвлэгдсэн дараах материалыг, “бараг” зохиогчийнх нь зөвшөөрөлтэйгөөр өөрийнхөө блогтоо тавьж байна. Та бүхэн уншаад, дүгнэлтээ өөрсдөө хийнэ үү?

* * *

Сурвалжлагыг: Дэд хурандаа Х.Шагдар

1989 оны арванхоёрдугаар сарын 8-ны үдэш нийслэл хотод нутгийн нэгэн ахтай тааралдаад мэнд усаа мэдэлцэх зуур нутгийн сонин асуув. Тэрбээр ачаа тээш үүрчихсэн яарч яваа бололтой.

-Ах хүү чинь дүрвэж явнаа… гэх нь тэр!

-Юунаас дүрвэдэг билээ гэвэл,

-Аюуш дахин “амилаад” аюултай байгаа шүү дээ, цаана чинь… гэж хэлээд ёжтойхон инээснээ явж одов. Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн, Үйл явдал | Tagged: | 1 Comment »