Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘хууль’

МЭДЭЭЛЭЛГҮЙ САЙД

Posted by bolod on April 15, 2012

Иргэн Н.Энхбаярыг баривчилжээ. Баривчлах ч юу байх вэ, албадан ирүүлсэн гээд байгаа. Албадан ирүүлэхийн зорилго нь мэдүүлэг авах явдал боловч албадан ирүүлчихээд Төв аймгийн хориход аваачаад албадан саатуулга болгоод өөрчилчихсөн гэнэ. Албадан саатуулахын тулд заавал сэжигтнээр татаж тогтоол үйлдэх ёстой юм байх. Гэтэл түүнийг сэжигтнээр тооцож тогтоол үйлдээгүй мөртлөө албадан саатуулжээ. За бүү мэд, албадан ирүүлгэ, албадан саатуулга ч гэх шиг учир нь олдохгүй юм ярьцгаах юм, хуулийн мэдлэггүй болохоор тэр нарийн ширийн зүйлсийг ойлгох ч үгүй юм. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | Tagged: | 3 Comments »

ХУУЛИЙГ “ХУВЬЧЛАН” ЗӨРЧИЖ БОЛНО

Posted by bolod on November 22, 2011

Сонгууль болгоны дараагаар ялагдагсан хийгээд ялсан талууд сонгуулийн хуулийн бузар булайг уудалж, ирэх сонгуулийг шинэ сонгуулийн хуультай угтана хэмээн бараг тангараг тавьдаг уламжлал ардчилсан гэх сонгуулийн хорь гаран жилийн турш л давтагдлаа. Гэвч өнөөдрийг болтол “бүх хүнд таалагдсан”, эсвэл ядахдаа дийлэнх олонхоор хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн хуультай болж чадаагүй л байна. Аанай л сонгуулийн хуулийн шударга бус болох талаар ярихын хамт, энэ хуулиар сонгууль явагдвал “7 сарын 1” давтагдана шүү хэмээн биенээ сүрдүүлдэг шинэ маяг харин нэмэгджээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | Leave a Comment »

ХУУЛИЙН ГАЙ

Posted by bolod on May 13, 2010

Энэ бичлэгийг 5 жилийн өмнө бичсэн юм. Гүйцээж засах гэснээ болиод анх бичсэнээр нь тэр чигт нь блогтоо тавихаар шийдлээ.

Авилга авсныг нь больё гэхэд, гагцхүү энэ хуулийнх нь төлөө Ч.Улаан сайдтай хариуцлага тооцох учиртай. “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хэмээх энэ хууль нь богино хугацаанд эдийн засгийн хувьд үр дүнтэй юм шиг боловч алсдаа асар их хор хохиролтой, Монголын нийгмийн хөгжлийг олон жилээр ухраасан, төвлөрлийг сааруулах биш улам бэхжүүлсэн, зах зээлийн зарчмыг үгүйсгэж, төвлөрсөн төлөвлөгөөт систем рүү ухарсан, удирдлагын босоо тогтолцоог хэт өөгшүүлснээр ардчиллын тулгуур зарчмыг алдагдуулсан, социализмыг эргээн сэргээсэн гамшигт хууль болсон юм. Read the rest of this entry »

Posted in ЭРХ ЗҮЙ | Tagged: | 2 Comments »

ХУУЛИЙН ЦООРХОЙ

Posted by bolod on February 1, 2010

Компьютер техник үүсэж хөгжсөн 60 гаруйхан жилийн хугацаанд программ хангамж сүүлийн 30-аад жилд л өндөр хурдацтай хөгжиж түүний салшгүй нэг хэсэг гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Хүний нийгэм үүсэж хөгжөөд хэдэн мянган жил болсон боловч хууль эрх зүйн зохицуулалт түүний салшгүй нэг хэсэг болон хөгжсөн нь бас л сүүлийн хэдхэн зуун жилд хамаарна.

Өнгөрсөн 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болж өнгөрсөн. Төрт ёсны уламжлалыг яривал үүнээс ч урт түүхтэй. Гэтэл өнөөдөр Монгол улс ямар байдалтай байгаа билээ. Эртний төрт ёсны уламжлалтай эрх зүйт төр гэж хэлэхэд хүндхэн байдалтай болжээ.  Read the rest of this entry »

Posted in ЭРХ ЗҮЙ | Tagged: | 2 Comments »

ТЭРСҮҮ ЛОГИК-2

Posted by bolod on November 23, 2009

УИХ-ын гишүүд юу хийдэг вэ? Хууль санаачилдаг, хэлэлцдэг, баталдаг, хуулийн хэрэгжилтэд нь хяналт тавьдаг гэнэ лээ. Хууль хэрэгжихээ байчихсан гэж сүүлийн үед амтай болгон шуугих болж. Энэ улсад хууль шүүх гэж байдаг юм бол, хэрвээ хууль хэрэгждэг юм бол гэж байгаад л хурлын дарга байсан этгээд хүртэл, хүн бүр л тулган шаардах мэдэгдэл гаргах юм. Мэдэгдэл нь биелдэггүйг бодоход хууль шүүх нь байхгүй ажээ. Байхгүй гэдэг нь ч надад өдөр бүр мэдрэгдээд л байгаа л даа. УИХ-ын гишүүн хэлсэн үг байтугай хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Ганцхан хариуцлага нь огцруулах. Огцруулах гэдэг нь тэдний хувьд их л том шийтгэл бололтой юм. Маний зүгээс харж байхад толгойг нь илээд өнгөрч байгаатай адил санагдах юм. Огцруулах-Өршөөх ямар адилхан сонсогддог юм бэ? Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 1 Comment »