Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘хөдөлгөөн’

УТТ-ООС Ч ДОЛООН ДОР

Posted by bolod on April 20, 2010

Амлалт нэхэж байсан суулт сунжирч, Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан өлсгөлөн болон хувирсан. Хэд хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн үр дүн нэг л ахиц муутай мухардмал байдалд орчихоод, тэмцэгчид тэмцлээ зогсоох янзгүй, төрчид суудлаасаа ховхрох шинжгүй бие биенээ хялайлцан хэд хоносон. Үнэндээ, тэр муу хэд өлсөөд үхчихвэл бараг сайн л биз гэж ТЭД дотроо бодож байгаа ч, өлсгөлөнгөөр хүн үхчихсэн гэх муу нэрнээс айхдаа эрх баригчид өлсгөлөнг хүчээр тараах аргыг сонгожээ. Үгээ хэлье гэхэд хэлүүлэхгүй, сууя гэхэд суулгахгүй, гэр барья гэхэд бариулахгүй, барьсан ганцыг нь галзуу солиотой хэн нэг нь дайрч нураагаад, өлсөе өлсөж болохгүй тийм “ардчилсан” нийгэм аж. Өлсгөлөн зарлагсдын өмнөөс бурханд залбирья. Ямартай ч тэдний амь нас аюулгүй болох шиг боллоо, тэд амь насаа зольж байна гэх хөндүүр бодлоос салж болох нь. Read the rest of this entry »

Posted in Бачимдал, Социал хөдөлгөөн | Tagged: , | 2 Comments »

АХ НАМ ЧАМАЙГ СОНСОЖ БАЙНА

Posted by bolod on March 1, 2010

“ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА”. Орвеллийн “1984” зохиол дээр “ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА” гэсэн хэллэг гардаг. Иргэдээ нэгийг ч үлдээлгүй, мөч тутам хянаж, харж, сонсож, тагнаж байдаг нийгмийн тухай. Хяналтын камерт харагдалгүйгээр суучих булан ч олдохгүй, биеэ барилгүйгээр өөрийнхөөрөө нэг хором ч байх боломжгүй, нүднийхээ харцыг, зүрхнийхээ цохилтыг, амьсгалынхаа тоог хүртэл байнга хянаж, сэтгэлийнхээ хөдөлгөөнийг ил гаргалгүй тэвчиж, гөлийж байх учиртай тийм л нийгэм. 1984 зохиолыг уншихад биднийг ч хэлээд байгаа юм шиг, биднийг харж байгаад ч биччихсэн юм шиг, эсвэл бид ийм хувь заяатай болж болох л байсан, болохоо шахсан шүү гэх айдастай бодол зэрэг зэрэг төрдөг байлаа. Төрдөг байлаа ч юу байхав, сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, нөхцөл байдлыг хараад байхад бид нар ер нь ямар нийгэмд амьдраад байнаа гэх эргэлзээ дахин дахин төрнө. Залгуулаад бид ер нь Орвеллийн энэ зохиолоороо сэрэмжлүүлж бичсэн тийм нийгэм рүү дөтлөөд байгаа юм биш биз гэсэн сэтгэгдэл төрнө.

Read the rest of this entry »

Posted in Бачимдал, УЛС ТӨР | Tagged: , , , | 10 Comments »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ -2

Posted by bolod on February 25, 2010

Үргэлжлэл

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлдэн. Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн (2 жил ч юм уу) хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Үүнийг нь “Социологи” сэтгүүл цувралаар нийтэлсэн байдаг бөгөөд түүнээс эшлэн зарим нэг үйл явдлыг цувралаар сануулмаар санагдлаа. Энэхүү хронологийн үнэ цэнэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх ажээ. Судлаачид, энэ хронологийг үйлдсэн аргазүйг ашиглан цааш нь үргэлжлүүлэхэд л маш сайн судалгааны бүтээл болох билээ. (Өөрийн блогтоо бичиж байсан өмнөх бичлэгээсээ энэхүү урт, илүүдсэн удиртгалыг хулгайлав)

Read the rest of this entry »

Posted in 1990 он | Tagged: , , , | 1 Comment »

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ

Posted by bolod on February 24, 2010

2 сарын 18. Монголын Ардчилсан Нам байгуулагдсан өдөр. Тун ч даруухан болж өнгөрлөө. Зарим хүн, зарим ч гэж дээ ихэнх хүн ийм өдөр болоод өнгөрснийг анзаарсан ч үгүй. Телевизээр ганц нэг нэвтрүүлэг яваад өнгөрсөн, сониноор ганц нэг нийтлэл ярилцлага хэвлэгдсэнийг эс тооцвол хэн ч мэдээгүй шахам. Ардчиллын 20 жилийн ойд, “ардчилагчид” өөрсдөө ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Ардчилагчид, 1990 оны цагаан морин жилийн үйл явдлыг 1911 оны хувьсгалтай (үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэж нэрлэдэг байсан) эсвэл 1921 оны Ардын хувьсгалтай дүйцэхүйц томоохон үйл явдал гэж нэрлэж, ач холбогдол өгч байсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой гэдэг нь Ардын хувьсгалын ойгоос дутахгүй чухал тэмдэглэлт ой байх ёстой. Харин тийм их ач холбогдол өгч дүгнэж чадахгүй байх шиг санагдана. Read the rest of this entry »

Posted in 1990 он, УЛС ТӨР | Tagged: , , | Leave a Comment »

БИ ГЭРТЭЭ ХАРИЛАА

Posted by bolod on April 6, 2009

Анх блог нээх үедээ оруулсан зарим бичлэгүүд маань нээгдэхгүй алдаа заагаад байгаа билээ. Мэдээллийн технологийн өндөр мэдлэгтэй, програмчлалын хэтийдсэн их авьяастай тул тэрхүү алдааг засаж чаддаггүй. Та бүхнээс хүлцэл өчье. Уншигчид таны тэр бичлэг нээгдэхгүй байна, над руу софтоор явуулаач гэж хандах болсон тул тэдгээр бичлэгүүдийг дахин оруулж байна. Магадгүй хамгийн бүдүүлэг энэ арга нь миний хувьд цорын ганц арга байлаа.

“УЙМРААГИЙН ХӨДӨЛЖ ЦӨХӨХӨД ОВСГООТОЙН ХӨЛС ЦУТГАДАГ”

Орос ардын зүйр үг

Анх, Шинэ Бодлогын Хүрээлэн дээр очиж Чимид гуайн лекцийг сонсож байснаас хойш жил хагас өнгөрчээ. Алдартай хүндэтгэж явдаг хүмүүсийнхээ үгийг сонсох, албан бус хүрээнд, тухайн сэдвээр хэлэлцэх мэтгэлцэх нь надад таалагдаж байсан. Энд үзэл бодлын мэтгэлцээн явагдаж, оюуны хуримтлал бий болж, алдагдсан хоосон орон зайг дүүргэх шинэ зүйл эндээс үнэртэж байж билээ. Д.Энхбат, Р.Энхбат, Б.Чимид, Авирмэд гуай, Хурц гуай, хуулийн Тэмүүжин либертари залуучуудтайгаа, өмгөөлөгч Санжаасүрэн гуай, судлаач Ганхуяг, иргэн Ламжав, сонгогчийн боловсролын Бурмаа зэрэг теле одууд, Логийн Цог, Батзандан, Арслан, Бум-Ялагч, Мөнхбаяр зэрэг гудамжны тэмцэгчид энд л нэг дор цугларч, чухамхүү төрийг төвхнүүлэхнүү гэмээр итгэл төрөх бүтэц, эрч хүч эндээс харагдаж байсан. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Социал хөдөлгөөн | Tagged: | 2 Comments »