Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Posts Tagged ‘үнэ’

ТЕАТРЧИЛСАН ТОГЛОЛТ

Posted by bolod on August 20, 2010

Тэртээ он жилүүдэд байсан ийм нэг нэр томъёо өчигдөр гэнэтхэн толгойд орж ирлээ. Ойрд үзээгүй театрчилсан тоглолт үзсэн болохоор тэр биз.

Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын БСШУЯ-ны сайдтай ажил хэргийн уулзалт хийж, олон асуудлыг унплагед зөвшилцөж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байх ажээ. Тэдний ингэж мундаг ажиллаж байгааг нөгөө залхуу сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, телевизийнхэн хаанаасаа ч олоод мэдчихсэн юм бүү мэд, баасан дээр шавсан ялаа шиг язганаж, бичлэг хийж камердаж, фотодож, гялбалзуулж байх ажээ. Эгээ л төрийн өндөр дээд, дээдийн дээд хэмжээний уулзалт шиг. Read the rest of this entry »

Advertisements

Posted in Бачимдал | Tagged: , | 2 Comments »

ХАРАНХУЙ ЖИЛ

Posted by bolod on January 4, 2010

Шинэ оноо угтах гээд бужигнаж байтал 19 цагт Ильичийн гэрэл хоёр анивчаад таг болов. Хэсэг хүлээлээ, байдаггүй. Урьсан зочиддоо урьдчилж сануулав, ирээд хэрэггүй гэж. Үүгээр харанхуй, тохигүй байна гэж уучлал гуйв. Удахгүй ирэх биз дээ гээд хэсэг хүлээлээ. Нэг мэдсэн дугхийчихэж. 22 цаг дөхөж байна, Ильичээс сураг алга. Баярын настраа хадгалах гэж хэдэн лаа асаалаа, ширээгээ заслаа, гар чийдэнгээ тусгав. Гадаа цас будраад, салют буудаад гэрэлтэй гэгээтэй сайхан л байна. Гэрийнхэн маань хэлж байна, дайны үед ийм л байсан байх даа, харанхуй хүйтэн, салют буудах нь их буугаар буудах шиг, үе үе зурвас гэрэл цацруулаад л эргээд харанхуй хүйтэн, хүлээлт түгшүүр зэрэгцээд л гэж. Нээрээ ч тийм юм шиг санагдаж байна. Манай байшингийн хажууханд байх дэд станцад нэг л юм нь болохоо байчихсан бололтой баахан цахилгаанчингууд десант буулгаж шаваад л орж гарч гүйлдээд л, утсаар яриад л том жижиг машинтай том жижиг дарга даамлууд, инженер, жижүүр юу юу нь ч юм бэ ирж очоод л үүрэгдэж зааварлаад л байгаа бололтой. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 1 Comment »