Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for August, 2010

ЯДУУ ОРОН

Posted by bolod on August 28, 2010

Үргэлжлэл. Хорин жилийн цуврал – 7

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлджээ. 20 жилийн өмнө юу болж өнгөрсөн болохыг эндээс харж болно.

  • 1990.08.02 БНМАУ-ын Засгийн газрын урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер гэргийн хамт манай оронд албан ёсны найрсаг айлчлал хийв.
  • 1990.08.03 БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн Ардын Их Хурлын анхдугаар хуралдааныг 1990.09.03-ны өдөр Улаанбаатар хотноо зарлан хуралдуудах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарчээ. Read the rest of this entry »

Posted in 1990 он | Leave a Comment »

ТЭР ХАВЬ

Posted by bolod on August 28, 2010

Мөөмний хобитой ач охиноороо эмээ нь нуруугаа маажуулж байжээ. Нуруу маажиж байснаа ач охин бяцхан гараа сурамгайгаар эмээгийнхээ сугаар дамжуулан энгэр рүү явуулав. Үүнийг харж байсан аав нь:

– Хөөе, яагаад мөөм барих гээд байна? гэтэл Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

БҮТЭЖ ҮХСЭН ӨНДӨГ

Posted by bolod on August 28, 2010

Өндөгийг нэг талаар нь удаан байлгахаар хатаж дээд талдаа хөндий үүсдэг. Түүнийг нь заримдаа амьсгалын сүв гэж ойлгож нэрлэх нь бий. Эмээ ач охин хоёр шинэхэн чанасан өндөг арилгаж байтал тийм хөндийгүй, бив битүү өндөг таарчээ. Эмээ нь дуу алдан:

– Энкүүлэй энийг хараа амьсгалын сүвгүй өндөг байна, гэтэл охин нь: Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

НОЁДЫН НААДАМ

Posted by bolod on August 27, 2010

Би нэг тийм хүнийг эртнээс мэдэх юм. Уг нь бөхтэй газрын, тодруулбал Увсын гаралтай билээ. Гэвч Монгол бөхийг нэг ч сайн хэлэхгүй, байнга л муу хэлж байна. “Хоёр шалдан юм бие биенээ түшээд л зогсоод байна, юу нь сонирхолтой байгаа юм бэ?” гээд л мэтгэлцэж, хэлэх муу үгээ олж ядна. Монгол бөх сонирхдоггүй, дургүй хүмүүс байдаг ч мань эр бол бүр нэт. Тэр үед А.Сүхбат ид байлаа, 6 залуу заан гээд шуугиж байлаа. Барьц сонгодог балай дүрэм ч гараагүй, уран гоё барилдаан бас ч гэж гардаг байж. Би ч өмөөрч мэтгэлцэнэ. Хэн хэн нь заргаа авч чаддаггүй л байсан. Гэтэл сүүлийн үед би ч ялгаагүй “хэдэн шалдан юм бие биенээ түшиж зогсоод, цаг болохоор шоо хаяж шидэлцдэг” энэ бөхийг үзэх сонирхолгүй болчихож. Нэг мэдэхэд л тийм болчихож. Би жинхэнэ бөх сонирхогч биш байж: Read the rest of this entry »

Posted in СПОРТ | Tagged: | 3 Comments »

ҮНДЭСЛЭЛГҮЙ ҮНЭ

Posted by bolod on August 25, 2010

Ерөнхий сайдын, боловсролын сайдтай хийж байсан уулзалтан дээр байн байн давтагдаад байсан нэгэн хэллэгийн талаар бичих гэж байснаа мартчихаж. Доошоо ширээнийхээ тавцанг байнга ширтэж, хааяа нэг үүрэгдүүлэгч рүүгээ харц шидлэнгээ “үндэслэлгүй үнэ” гэх утгагүй ойлголтыг хэдэнтээ давтлаа. Түүнийхээр бол үнэ нь дотроо “үндэслэлтэй үнэ” болон үндэслэлгүй үнэ” гэж ангилагддаг бололтой. Үндэслэлтэй үнэ гэдэг нь ч яахав түүнд “таалагдаж” байгаа үнийг хэлдэг юм байж, үндэслэлгүй үнэ гэж яг юуг хэлээд байгааг тааварлах гэж оролдлоо, болсонгүй. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг, ЭДИЙН ЗАСАГ | 11 Comments »

ТЕАТРЧИЛСАН ТОГЛОЛТ

Posted by bolod on August 20, 2010

Тэртээ он жилүүдэд байсан ийм нэг нэр томъёо өчигдөр гэнэтхэн толгойд орж ирлээ. Ойрд үзээгүй театрчилсан тоглолт үзсэн болохоор тэр биз.

Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын БСШУЯ-ны сайдтай ажил хэргийн уулзалт хийж, олон асуудлыг унплагед зөвшилцөж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байх ажээ. Тэдний ингэж мундаг ажиллаж байгааг нөгөө залхуу сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, телевизийнхэн хаанаасаа ч олоод мэдчихсэн юм бүү мэд, баасан дээр шавсан ялаа шиг язганаж, бичлэг хийж камердаж, фотодож, гялбалзуулж байх ажээ. Эгээ л төрийн өндөр дээд, дээдийн дээд хэмжээний уулзалт шиг. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 2 Comments »

ХОХИРОГЧИД

Posted by bolod on August 3, 2010

Дээрээ ахтай эгчтэй айлын бага охин, нэг удаа эгчтэйгээ нэлээд муудалцаж уйлаан майлаан шуугиан болжээ. Эгчийгээ ээждээ ховлож, ээж нь:

– Дүүгээ юу гэж уйлуулаад байгаа юм бэ? Аятайхан аргыг нь олоод тоглож чадахгүй байна уу? гээд загнаж байж. Бага охин хажуугаар нь эгч рүүгээ хэлээ гарган элдэвлэж:

–  Хохь чинь, хохь чинь гээд байж. Эгчийг нь загнаж байсан ээжийн буулт эргээд хэргийн эзэн рүү чиглэж:

– Чи ч гэсэн, юундаа уйлаад байдаг юм бэ? Эгчтэйгээ тоглож чадахгүй бол боль, Эгчинхээ үгэнд орохгүй юу?… гээд л, өөр юу юу ч гэсэн юм загнаж гэнэ.

Ээждээ загнуулаад бас л уйлж, дараа нь тайвширсан хойноо эгч дээрээ гүйж ирээд:

– Аниа, Хоёулаа Хохьчирчихдог байна ш дээ, тээ? гэсэн гэнэ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 3 Comments »