Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШИНЭ АВАРГА

Posted by bolod on July 13, 2013

Сэлэнгэ аймгийнхан наадам хийгээд үзүүр түрүүний бөхийг цоллож байна гэнэ.

– Хөлдөө пүүзтэй хөвөнтэй өмдтэй нь Баруунхараагийн Баянсан, Урт түрийтэй усны гуталтай нь Зүүнхараагийн Саша гэж ирээд л цоллодог гэнэ. Ийм нэг явган шог олон жил яригдаж Сэлэнгийнхний хорыг малтсан. Одоо аваргатай болчихлоо. Хэн юу хэлэх юм бэ? Дээрх яриа ч тэр, миний энэ бичиж байгаа ч тэр ялгаагүй, Монголчуудыг аймаг сумаар нь талцуулсан, жалга довны үзэл ханхлуулсан зүйл.

Шинэ аварга, гарьд, заан, харцага, начингууддаа баяр хүргэе.  .

Posted in Uncategorized | 1 Comment »

ТОГ

Posted by bolod on May 13, 2013

Өчигдөр үдээс хойш  байсгээд л тог тасраад байлаа.  Тасраад нэг их удалгүй залгаад байсан болохоор хаа нэгтээ засвар хийж байгаа гэж бодож байлаа. Эхэндээ тоосонгүй, тоолсонгүй. Нэг ажил дуусгах гээд сууж байсан тог таслаад миний ажлыг таслаад, төвлөрч байсан, хийж байсан, бодож байсан бүхнийг хамтад нь хэдэнтээ тасалчихлаа. Олон дахин тасраад байхаар өөрийн эрхгүй бухимдаж байна. 90-ээд оныг санагдуулж байна. Маргааш шалгалттай гээд л хичээлээ уншаад суухаар тог таслаад, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, тэр байтугай ирэх эсэх нь ч мэдэгдэхгүй таг болдог байж билээ. Өчигдөр яг л түүн шиг юм боллоо. 6 цагийн туршид бараг арваад удаа тог таслаад таслах болгондоо бичсэн бүгдийг минь бодсон бүхэнтэй минь хамт арчаад хаячихаар уур хүрэхгүй гээд яахав дээ. 90-ээд онд тог их тасрахаар, за нөгөө цахилгаан станц нь болохоо байж байгаа юм байна даа, нүүрс мүүрс, мазут энэ тэр нь дуусч байгаа юм болов уу? сайд нь ч хусуулсаан гэх яриа гардаг сан. Одоо бол цахилгаан станц ч ачааллаа даахаа больж байна. Хэзээ бүр таг болох бол гэж айж байна.

Posted in Бачимдал | Leave a Comment »

ЦАГААН САРЫН КОМИСС

Posted by bolod on February 26, 2013

Enkhjargal Sosorbaram

Могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Баянхошууны зам таг бөглөрсөн гэнэ. Тааралдсан болгон л өчигдөр Баянхошуу орох гээд, Толгойт яваад нам сайхан гацсан тухайгаа “сайрхаж” (бэлгэдлийг бодож муурхаж гэсэнгүй, эсрэгээр хэрэглэв) байна. Зарим нь гурван цаг, зарим нь таван цаг, зарим нь шөнийн хоёр цагт гэртээ харьсан гэх мэтээр “сайрхав”. Чингэлтэй, 7 буудал, Хайлааст явахдаа бөглөрцгөөж, зам битүүлцгээж. Хөөрхий ганц нэг замын цагдаа байсан л юм байх, зохицуулж хүчирсэнгүй. Сөрөг урсгалтай хоёрхон эгнээ замаар Монгол тэр чигтээ яаж багтаж шинэлэхэв дээ. Гол зам бөглөрөнгүүт, гэр хороолын замууд ч дагаад битүүрцгээж, айл хэсэж идэж ууцгаасан улсууд физиологийн шаардлагаар айлуудын “жорлон”-г түрээсэлцгээсэн гэнэ. Наадмаар, морь барих цагаар зам түгжирдэг шиг л юм болсон юм байх. Read the rest of this entry »

Posted in ХОТ | 2 Comments »

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХИЙМОРЬ

Posted by bolod on November 13, 2012

Хүү, охин хоёртой айл байж. Нэг өдөр аав нь ахыг нь дагуулаад Хийморийн овоонд гарах болж. Охин нь нэг дагаж үзээд болохгүй болохоор:

– Эмэгтэй хүн хийморьгүй байх ёстой юм уу, шал тэнэг юм гэж намжирджээ.

 

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ДАВАЛГАА БА САВАЛГАА

Posted by bolod on November 11, 2012

Удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Сонгуультай холбоотойгоор сонгуульдагсад идэвхжээд эх оронч үг унагаад эхэлж. Ер нь орон нутгийн сонгуульд нэг онцлог бий. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийн дараагаар хагас жил хүрэхгүй хугацаанд болдог бол орон нутгийн сонгуулиас хагас жил гарангийн дараагаар Ерөнхийлөгчийн сонгууль болдог онцлогтой. Энэ нь намуудын хувьд дараагийн сонгуулийн тактикийг тодорхойлох сунгаа, шар тайлалт болох нь элбэг. Яагаад гэвэл иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд биш намууд өрсөлддөг учраас үр дүн нь иргэдэд төдийлөн хамаатай бус намуудад түлхүү хамаатай байдаг юм. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012 | Leave a Comment »

МИНИЙ ДҮҮ ЧӨТГӨР

Posted by bolod on October 12, 2012

Таван настай Нарангоо дүүтэй болоод нэг жил болж байжээ. Нэлээд мариалсан ээжийнхээ гэдсийг харж байснаа:

– Ээж ээ дахиад хүүхэд гаргах гэж байгаа юм уу? гэж асууж. Ээж нь ч тоглоом хийн.

– Тийн, миний хүү дахиад дүүтэй болмоор байна уу?

– Үгүй, яахын.

– Яагаад, жаахан дүү чинь хөөрхөн ш дээ.

– Үгүй муухай, жоохон дүү чинь чөтгөр байхгүй юу, гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

САНАМСАРТАЙ

Posted by bolod on October 12, 2012

Сүүлийн үед их олон зүйл санамсаргүй болж байна. Олон агентлагийн дарга нар ойр ойрхон солигдов. За энэ ч яахав. Засгийн газар шинээр байгуулагдаж байгаатай холбоотойгоор улс төрийн албан тушаалтнуудын томилгоо явагдаж байгаа нь зүйн хэрэг. Тэр олон томилгоон дунд гэнэ гэнэхэн албан тушаалаасаа өөрийн дураар чөлөөлөгдөх хүсэлтүүд гарч орны томилгоо хийгдсээр. Магадгүй л юм. Өөрөө тэгж хүсэж байгаа бол одоо яахав дээ. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 2 Comments »

ЯВГАН ХҮНИЙ ЗОВЛОН ИХ

Posted by bolod on October 7, 2012

Өнгөрсөн жил бороо хур элбэгтэй байлаа. Овоо ч устай бороо зунжин орлоо. Борооноос үүдээд олон асуудал гарч байгаагийн нэг нь явган зорчигчийн зовлон. Борооноор хамгийн их зутардаг нь явган зорчигчид юм байна. Ядаж байхад яг хэрэгтэй үед такси ч зогсохгүй, автобус ч олдохгүй. Бороо ороод зам усаар дүүрээд, хашлагаа халиад (саваа халиад мэлтэлзэнэ гэдэг шиг) ирэхийн цагт такси зогсоноо гэж гонж. Автобуснууд нь олдоноо гэж байхгүй. Ядахад буудал дээр хоргодчихоор саравч сүүдрэвч ч байдаггүй. Улаанбаатарт явган хүний зам гэхээр юм байдаггүй нь бороотой үед илүү эрс мэдэгдэнэ. Read the rest of this entry »

Posted in ХОТ | 3 Comments »

ШУУД “АРДЧИЛАЛ”

Posted by bolod on September 27, 2012

“Шууд ардчилал” нэртэй сургалт болжээ. Ерөнхийлөгч санаачилж, ерөнхийлөгчийн ивээл доор зохиогдож, ерөнхийлөгчийн урилгаар Швейцариас мэргэжилтнүүд уригдан ирж, ерөнхийлөгчийн шууд оролцоотойгоор, ерөнхийлөгчийн баг зохион байгуулж, ерөнхийлөгч ерөнхийлөн найруулжээ. Бүхэлдээ гол дүрд нь ЕРӨНХИЙЛӨГЧ ерөнхийлжээ. Үнэхээр ерөнхийлж байгаа бол болж л байна. Худлаа наанаа ерөнхийлж байгаа бол харин хэцүү дээ. Ерөнхийлөгчийн шоу биш биз. Хоёр жилийн настай “шууд ардчилал” байх вий. Хэрэв шоудаж байгаа бол шоудаагүй нь дээр. Нийслэлийг нүүлгэнэ, ногоон хэрэм энээ тэрээ гээд л түүний ерөнхийлсөн олон ажлын араас орвол харин утгагүй юм болно. Маш хэрэгтэй олон санаачлагыг улс төрчид авч давхиад, буруу зөрүү үйлдээд сүүлд нь авч ч болохгүй хаяж ч болохгүй зүйл болгох нь олонтаа. Read the rest of this entry »

Posted in Намын социологи, Сонгууль--2012, ЭРХ ЗҮЙ | Tagged: , | 3 Comments »

ЗААВАЛ СОНГУУЛЬ

Posted by bolod on September 10, 2012

Ардчилсан нам, “Бид ялав” энэ тэр гэж хөөрөлхөж байгаа боловч, энэ ялалт биш гэдгийг хүн бүхэн л ойлгож байгаа. АН, 31 суудал авчихаад МАН –ыг бараг цэвэр ялчихсан юм шиг л дүр үзүүлж байна. Гэтэл нөгөөдүүл нь бараг л 29 суудал авчихсан хүмүүс шүү дээ. Нэг үгээр хэлбэл АН ялаагүй, түр зуур л санаачлага авчихаад байгаа юм. Энэ санаачлагыг хэр удаан тогтоон барих нь харин цаг хугацааны асуудал. Гэхдээ энэ нь өөр яриа учраас түр орхиё. Read the rest of this entry »

Posted in Сонгууль--2012 | Tagged: , , | 2 Comments »

 
Follow

Get every new post delivered to your Inbox.