Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for November, 2009

ТӨМӨР СОРУУЛ

Posted by bolod on November 30, 2009

Александр Бекийн бичсэн “Волоколамскийн их зам” гэж зохиол бий. Би эх орны дайн, дэлхийн хоёрдугаар дайны тухай олон л ном зохиол уншиж байсан. Үүн шиг гайхамшигтай ном өөрийг мэдэхгүй. Дайн гэж чухам юу болох талаар тэндээс л хамгийн гүнзгий ойлгож мэдэрсэн дээ. Мундаг тагнуулч, хатан зоригтон, эх орончийн талаар бичсэн олон зохиолуудаас энэ ном эрс ялгардаг. Домог болсон генерал Панфиловын тухай ном юм шиг мөртлөө, гол баатар нь тэр биш, түүний двизийн нэгэн батальон захирагчийн тухай. Дэслэгч Момыш-Улы болон генерал Панфилов хоёрын харилцаа, тэд хамтдаа тулалдааны шинэ тактик хэрхэн боловсруулж байгаа нь надад Москвагийн төлөөх тулалдааны мөн чанарыг ойлгуулсан гэж болно. Энэ номыг уншсаны дараа, Орос улс хөгжиж шалиагүй, дэд бүтэц байхгүй, байгалийн саад бэрхшээл нь хэвээрээ онгон дагшин байсан зэрэг нь Гитлерийн германы Цахилгаанчилсан дайны төлөвлөгөөг тасалдуулахад тусалсан юм байна гэж ойлгосон. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 2 Comments »

БАЯРЫН ОГЦОРСНЫ ДАРААХ ЭДИЙН ЗАСАГ

Posted by bolod on November 29, 2009

Монгол улсын Засгийн Газрын ерөнхий сайд асан С.Баяр бие чилээрхсэний улмаас чөлөө мэдүүлж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Улс төр судлаачид, улс төр сонирхогчид, улс төрчдийн хүрээнд ийнхүү Ерөнхий сайд сайн дураараа ажлаасаа буух нь гэнэтийн сонин зүйл байсан билээ. Тэд С.Баяр гэдэг хүн юуны учир ажлаа өгсөн болохыг шүүн хэлэлцэж, үүнээс улбаалан өрнөж болох үйл явдлуудыг өөр өөрийнхөөрөө таамаглацгаасан. Баярын дараах улс төр хэмээх нийтлэл бичигдэж, мэддэг мэддэггүй хүн бүхэн л өөр өөрийнхөө хувилбарыг дэвшүүлж, зөв буруу баахан бурлаа. Миний хувьд харин Баярын дараах улс төр төдийлөн сонирхолтой биш байна. Баярын дараах улс төр байх даа ч яахав. Ямар бурхан болоод төрөл арилжчихсан биш. Их улстөрөөс бүр гарчихсан ч биш. Харин С.Баярын огцорсны дараах эдийн засаг ямар байх вэ гэдэг л онц сонирхолтой байлаа. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Үйл явдал | Tagged: | 1 Comment »

“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАН”

Posted by bolod on November 26, 2009

Биднийг багад Ардын Хувьсгалын партизанууд гээд хэдэн өвгөд байдаг байсан. Хөөрхий тэр хэдэн өвгөд бидний төлөө цусаа урсгаж, ийм энхжингийн цагийг авчирсан юм гээд л, партизаанууд байр авна, тусгай хангамж эдэлнэ, оочир дугааргүй үйлчлүүлнэ, автобусанд үнэгүй явна. 90-ээд оноос хойш ахмад дайчид нэмэгдсэн. 1939 оны болон 1945 оны дайны үеийн ахмад дайчдад байр олгох тухай яриа хэдэн сонгууль, хэдэн засгийн газар дамжин яригдаж ирлээ. Эхнээс нь олгосоор байгаа одоо ч олгож байгаа бололтой. Тэдэнд зөвхөн байр өгөөд болоо гэж үү? Ганцхан байр өгөхөд хангалттай гэж үү? Ямар сайндаа л тэд төрөөсөө байр гуйж, царай алдаж, хэдэн хүүхдээ орох оронтой болгох гэж гол нь тасрахгүй гүрийж байгаа билээ. Ардын хувьсгалын партизан байлаа ч, халх голын дайны ахмад дайчин байлаа ч, ер нь хэн ч байлаа гэсэн хөгшчүүдийн амьдрал, байр царайчилсан энэ байдал нь  монголчуудад нийгмийн баталгаа үгүй байгааг бидэнд улам тод харуулах аж. Насаараа зүтгээд энгэрээрээ дүүрэн одон медаль цуглуулсан, хэдэн таван жилийн гавшгайч болж хийж бүтээх насаа өнгөрүүлсэн өвгөд хөгшид одоо болохоор ядарч зутарч явна. Уг нь бол тэд хийдгээ хийчихсэн. Хий гэснийг нь л хийсэн. Харин төр, нам засаг хулхидчихсан юм уу даа. Read the rest of this entry »

Posted in Нийгмийн даатгал | 2 Comments »

ГӨЛӨГ

Posted by bolod on November 25, 2009

Энэ яриаг би урьд нь сонсож байсан юм. Их хөөрхөн. Гэхдээ мартчихсан байж. Саяхан “ТВ инфо” телевизүүдийн хөтөлбөрт хэвлэгдсэн байхыг уншаад дахиад л өөрийн эрхгүй инээлээ. Хүүхдүүд ер нь хөөрхөн хөөрхөн юм их ярих юм. Заримдаа үнэн шулуунаар пал хийтэл хэлж томчуулыг хүнд байдалд оруулна. Заримдаа их сонин сэтгэнэ. Гэхдээ тэд хэзээ ч худлаа хэлдэггүй юм. Тэдгээр хөөрхөн яриануудыг бид сонсоод л инээгээд л өнгөрдөг, ихэнхийг нь мартчихдаг бололтой. Яг санах гэхээр барагтай бол санагдахгүй байна. Тэгээд санагдсан дээрээ ганц нэгээр нь бичиж тэмдэглэж байхаар шийдлээ. Та ч гэсэн нэмэрлээрэй.

 * * *

Нэг хүүхдийн хөлийг гөлөг ирээд долоотол хүүхэд айгаад уйлав. Ээж нь:

-Яасан миний хүүг гөлөг хазчихав уу? гэтэл хүү: 

-Үгүй ээ. Намайг амсаад байна гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

БААБАРЫГ “ГАЙ ДАЙРЛАА”

Posted by bolod on November 25, 2009

Социалист системийн сүүлийн үлдэгдэл нь энэ одон медаль шагнал урамшуулал хэмээн Баабар байнга шүүмжилдэг юм. Хүний хийж бүтээсэн зүйлийн хамгийн том шагнал нь ашиг буюу мөнгө. Мөнгөн орлого олоод сайхан амьдарч байгаа нь хамгийн том шагнал хэмээн тэр хэлдэг. Хүн өөрийнхөө төлөө ажиллаад, хийж бүтээгээд, мөнгө олоод явж байхад дээр нь шагнаж урамшуулах ямар хэрэг байна. Хоосон төмрөөр хүнийг хуурлаа гээд л одон медалийг үхтлээ шүүмжилнэ. Ялангуяа Н.Энхбаярыг шагнал гардуулахад бүр их эгдүүцэж, газар доогуур ортол нь муулдаг байлаа. Шагналын систем хуучирсан болохыг олон хүн ойлгодог, Баабарын шүүмжлэл хүмүүст бас ч таалагддаг. Гэхдээ л шагнал авч байгаа хүмүүс авах болохоороо очоод л төрийн хишиг хэмээн хүртэцгээдэг. Одон медаль шагнал урамшууллыг шүүмжлэхдээ, тэрээр шагнал авч байгаа, өргөмжлөгдөж байгаа хүмүүсийг давхар доромжилж байгаагаа харин боддоггүй байсан биз. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал | 7 Comments »

“ДУУСДАГГҮЙ ЯРИА”

Posted by bolod on November 23, 2009

Ийм нэртэй шинэ нэвтрүүлэг гарч эхэлжээ. Мэдээлэл хаалттай, шүүмжлэл цензуртэй болсноос хойш телевизийн нэвтрүүлгүүд үзэх ч юмгүй болчихсон байсныг бодвол анхны “эсэргүү” маягийн нэвтрүүлэг гарч эхэлж байгаа нь уяралын эхлэл болж байгаа юм болов уу гэж бодогдохоор. Гэхдээ энэ нь ерөнхий сайд солигдсоны дараагаас эхэлж байгааг шалтгаант холбоотой хийгээд санамсаргүй давхцалын алин болохыг хэлж мэдэхгүй байна. Илэрхий “эсэргүү” гишүүд болох Д.Энхбат, З.Алтай нар болон нам мамаа, ерөнхий сайдаа, засгийн газраа эсэргүүцэж, шүүмжилж, муулж байдаг эсэргүүдүү гишүүд болон өнөөгийн засгийн газрыг бас л шүүмжилж байдаг экс ерөнхий сайдууд цуглачихсан байхыг харахад эхнээсээ л “эсэргүү” нэвтрүүлэг болох нь харагдаж байна. Цаашдаа ч энэ нэвтрүүлгээр дандаа “эсэргүү”-нүүд байнга гарах нь бараг гарцаагүй биз. Горьдлоготой. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 3 Comments »

ТЭРСҮҮ ЛОГИК-2

Posted by bolod on November 23, 2009

УИХ-ын гишүүд юу хийдэг вэ? Хууль санаачилдаг, хэлэлцдэг, баталдаг, хуулийн хэрэгжилтэд нь хяналт тавьдаг гэнэ лээ. Хууль хэрэгжихээ байчихсан гэж сүүлийн үед амтай болгон шуугих болж. Энэ улсад хууль шүүх гэж байдаг юм бол, хэрвээ хууль хэрэгждэг юм бол гэж байгаад л хурлын дарга байсан этгээд хүртэл, хүн бүр л тулган шаардах мэдэгдэл гаргах юм. Мэдэгдэл нь биелдэггүйг бодоход хууль шүүх нь байхгүй ажээ. Байхгүй гэдэг нь ч надад өдөр бүр мэдрэгдээд л байгаа л даа. УИХ-ын гишүүн хэлсэн үг байтугай хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Ганцхан хариуцлага нь огцруулах. Огцруулах гэдэг нь тэдний хувьд их л том шийтгэл бололтой юм. Маний зүгээс харж байхад толгойг нь илээд өнгөрч байгаатай адил санагдах юм. Огцруулах-Өршөөх ямар адилхан сонсогддог юм бэ? Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 1 Comment »

“САДАР САМУУН СУРТАЛЧЛАГЧ”

Posted by bolod on November 23, 2009

Гахайн ханиадны дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургуулиуд урт хугацаагаар хорио цээрийн дэглэмд орж, үүнийг нөхөхөөр БСШУЯ –наас ТВ хичээл явуулах санаачлага гаргасан. ТВ хичээлийнх нь хуваарь мэдээтэй сонин сэтгүүлүүдэд гарсан гэнэ. Гараад авах гэсэн мэдээтэй сэтгүүл сонингууд хуу дуусчихсан байлаа. Мэдээ аваарай гээд л тулган шаардалт хийдэг хүүхэд хөгшид бүр харагдахгүй болчихож. Нэлээн эрэл сурал боллоо. Байдаггүй. Мэдээтэй сонин сэтгүүлүүд долоо хоногийн турш хүүхдүүдийн байнгын нөхөр, ширээний сэтгүүл, хичээлийн расписанийг орлосон болов уу. Үүнээс үүдээд ТВ-ийн мэдээний байнгын хэрэглэгчид нь хүүхдүүд болон солонгос сериал үзэгч хөгшид болохыг гарцаагүй мэдрэв. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | 3 Comments »

“АМЕРИК” СУРГУУЛЬ

Posted by bolod on November 19, 2009

Гахайн нэртэй томуу тархаж байгаагаас болоод Засгийн Газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулиудыг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн байлаа. Гэтэл Засгийн Газрын шийдвэрийг нэг сургуулийн удирдлага үл тоомсорложээ. Өндөржүүлэсн бэлэн байдал зарласнаас хойш бараг долоо хоногийн дараа байхаа, нэгэн сургууль хичээлээ явуулсаар байгаа талаар мэдээ гарав. Зайсанд байх гадаад эзэнтэй гадаад сургууль. “Америк” сургууль (Хэрвээ би эндүүрээгүй бол) нэртэй болохоор Монголын засгийн газрын шийдвэр хамаагүй гэж үзсэн бололтой. Гадны нэртэй бол “Турк” сургууль, Монгол Энэтхэгийн сургууль, Русская гимназия зэрэг сургуулиуд ч бас хорио цээрийг үл тоож болох аж.  Гэхдээ хаанахын хөрөнгө оруулалттай, хаанахын хэнбугай ч бай хамаагүй эзэнтэй байлаа гээд Монголын хууль дүрэм, журам дэглэмийг зөрчих эрхтэй бил үү? Эсвэл Монгол орон өчүүхэн учраас их гүрний том иргэн үл тоомсорлов уу? Усыг нь уувал ёсыг нь дагана гэж мэддэггүй юм болов уу? Тэр ямар том амьтан бэ? Хаанахын хэн бэ? Read the rest of this entry »

Posted in Цанхаархал | Tagged: , | 2 Comments »

ОЮУТНУУД ЗӨВШӨӨРӨХГҮЙ?

Posted by bolod on November 18, 2009

Өнөөдөр оюутны эрхийн өдөр. НҮБ-ээс энэ өдрийг олон улсын оюутны эрхийн өдөр болгон зарласан гэнэ. Гэхдээ энэ жил нөгөө H1N1 –ээс болоод оюутнууд эрхээ хамгаалахгүйгээр шийджээ. Ёс төдий 10 зүйлт шаардах бичгийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарт уламжилжээ. Шаардах бичиг нэртэй боловч шаардах бичигт заасан 10 “шаардлагыг” заавал биелүүлэхийг шаардахгүй, “Бодит ажил болгох тал дээр анхаарч ажиллах”-ыг л шаардах ажээ. Ерөнхийдөө зөвдүү л шаардлагууд, тэгэхдээ заавал биелүүлэхийг шаардахгүй, тэгэхдээ “шаардсан” л болох аж. Read the rest of this entry »

Posted in Үйл явдал, Uncategorized | 1 Comment »