Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for the ‘газар хөдлөлт’ Category

ЯПОНД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Posted by bolod on April 7, 2011

Яг нэг цагийн өмнө буюу орон нутгийн цагаар 23:32 минутад Японд дахин хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт сарын өмнөх бараг л тэр газарт байсан бололтой.

Read the rest of this entry »

Posted in газар хөдлөлт | 4 Comments »

МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Posted by bolod on March 20, 2011

Мэдээллийн хараат бус байдал гэж юу вэ? Монголд мэдээлэл хараат бус байж чаддаг уу? Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хараат бус байж чаддаггүй юм чинь мэдээлэл нь ч гэсэн хараат бус байж чадахгүй гэсэн дүгнэлт шууд мөрдөн гарна. Монголын хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүд бүгд л ямар нэг бүлэглэл, намын эрх ашигт нийцсэн, тэдний байр суурийг төлөөлсөн байдаг, эсвэл бүлэглэлүүдийн хоорондох “дайн” сөргөлдөөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин олон түмэнд хүрдэг. Энэ талаар нурших гэсэнгүй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цензурдсэн, гажуудсан мэдээлэл дамжуулдаг тухай мэтгэлцэх гэсэнгүй, мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг зүгээр л дамжуулахгүй ч байж бас болдог тухай бодлоо хуваалцая. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | Leave a Comment »

ХААЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ

Posted by bolod on March 20, 2011

Дэлхийн пресс агентлагууд, Японд болж байгаа үйл явдлын талаар тасралтгүй нэвтрүүлсээр, анхаарлынхаа төвд барьсаар байна. Пресс агентлагуудын болон их найман улсын төр засгийн тэргүүнүүдийн анхаарлыг Ливид болж байгаа үйл явдал, японд болж байгаа үйл явдал хоёр л татаж байна гэлтэй байна. Харин Монголын телевизүүд “үгсэн хуйвалдаж” энэ талын мэдээллүүдээ хаачихлаа. Нэг бол жижиг асуудлыг ч орхилгүй дамжуулаад, нэг бол цөмийн аюулыг ч дамжуулахгүй, туйлширч болдог ажээ. Газар хөдлөлт, цунамийн аюулын талаар мэдээлэл дамжуулж байсан үетэй харьцуулбал байдал арай тайвширсан байх. Тэр үед олон монголчууд тэнд байгаа гэр бүлийнхээ гишүүдийн төлөө санаа зовж байсан. Монголын олон гэр бүл японтой ямар нэг сэжмээр холбоотой учраас Ливийн асуудалтай харьцуулбал Японы асуудал анхаарлыг нь илүү татаж байгаа. Одоо бол гол аюул атомын цахилгаан станцийн асуудал болсон, хувь хүний талаар санаа зовохоос илүү даяар асуудал болчихсон. Одоо бол нэг орны асуудал биш дэлхий нийтийн асуудал болчихсон байна. Гэтэл энэ талаар манай телевизүүд таг байж чадаж байна. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл, газар хөдлөлт | 1 Comment »

БИЕИЙН БӨХӨӨР НЭГИЙГ ЯЛДАГ

Posted by bolod on March 19, 2011

Монголын анхны сумоч Д.Батбаяр EAGLE ТВ-ээр ярилцлага өгч байгааг үзлээ. Тойргийнхоо сонгогчдоос япон руу ажиллах хүч гаргаж саявтар хоёр бүлэг хүн явуулжээ. Түүндээ аргагүй санаа зовж багаа тухайгаа ярьж байна. Тэрчлэн сумо бөх барилдуулахаар япон руу явуулсан олон арван монгол бөхчүүдийнхээ төлөө санаа зовнин ярьж байна. Мөнхбат аварга хүртэл, Хакухогоо яах вэ гээд түүнтэй ярьсан гэнэ. Мэргэжлийн сумогийн их аварга боловч, эцэг хүний хувьд нөгөө жаахан сахилгагүй Даваажаргал нь хэвээрээ л бодогддог байх. Сумоч Батбаяр цааш нь, Японд байгаа Монголын сумочдоо эх оронд нь авчрах санал тавихаар болж байгаа тухайгаа ярив. Өдий хүртэл цэрэг шиг хамт амьдарч, бэлтгэл хийж байсан нөхдөө ийм хүнд үед нь орхиод ирэх нь жаахан эвгүй ч тэгэхээс өөр аргагүй байна гэж ярив. Read the rest of this entry »

Posted in газар хөдлөлт | Leave a Comment »