Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for December, 2010

ӨНДӨР БАРИЛГЫН БҮСЛЭЛТ

Posted by bolod on December 17, 2010

“Вlue sky” цогцолбор дэлхийн өндөр барилгуудын жагсаалтад бүртгэгдэж гэнэ. Ийм мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, үргэлжлэн аман мэдээллийн хэрэгслээр дамжиж нэг хэсэг давалгаалав. Давалгаалуулахаар ч зорьсон бололтой. Зорилгодоо хүрчээ. Уг барилгатай холбоотой элдэв хэл ам, сөрөг имижийг энэ мэдээллээр дарахыг хүссэн бололтой. Энэ барилга, үнэхээр Монголдоо шинэлэг, Монголдоо өндөр, Монголдоо өнгөлөг, монголдоо дизайнлаг, загварлаг, технологилог байх, маргахгүй. Их ч хурдацтай, эрчимтэй баригдаж байгаад яагаад ч юм бүү мэд зогсонги байдалд орчихсон байсан. Барилгын стандарт юм нь болоогүй юм шиг л дуулдсан, хэн мэдэхэв мэргэжлийн хяналтынхан л мэдэх байх. Харин одоо энэ барилгыг зүтгүүлэхээр шулуудсан бололтой. Сурталчилж эхэллээ. Read the rest of this entry »

Posted in ХОТ | Tagged: , | 2 Comments »

АШИГТАЙ АЖИЛ

Posted by bolod on December 14, 2010

Эмээ нь шоо хаяад сууж байж. Улаакаа эмээгээ харж байснаа хэлж байна гэнэ.

-Эмээ чи ямар ч ажилгүй өдөржин шоо хаяад л суугаад байх юм. Шоо хаяхад ямар ашиг байдаг байнаа. Шоо хаяж байхаар ядахдаа зураг мураг зураач.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ХЯНАЛТ БАЙГАА ЮУ?

Posted by bolod on December 13, 2010

Сөрөг хүчний хяналт. 1990 онд Монгол улс олон намын тогтолцоотой парламентийн засаглалтай болсон л гээд байгаа. Гэвч яг хэрэг дээрээ Монгол олон намын тогтолцоотой улс мөн үү, биш үү? Өнөөгийн сонгуулийн систем нь өөрийн эрхгүй хоёр намын тогтолцоо руу түлхдэг гэх боловч хэрэг дээрээ хоёр намын тогтолцоотой гэхэд ч хэцүү, энэ хоёр нам цаагуураа нэг хэмээн судлаачид дүгнэх боллоо. Сүүлийн хоёр сонгууль дараалан, сонгуулийн үр дүнгээр олонхийн Засгийн газар байгуулагдсангүй. Зөвшилцлийн засгийн газрууд байгуулагдан ажиллав. Айн Рэндийн хэлсэнчлэн “Зөвшилцөл бол фашизм” гэж үнэн бололтой. Одоогоор УИХ-д цөөнхийн буюу сөрөг хүчний намын ямар нэг бүлэг байхгүй. Үнэн хэрэг дээрээ намууд улс орны хэргийг өөрсдийн үзэмжээр хэлцэн тохиролцож явуулсаар ирлээ. Хоёр хулгайч бие биенээ хялалзахаа байгаад хамтран хулгай хийсэн ч энүүнээс долоон дор байхгүй байх. Дүгнэвэл Монголд сөрөг хүчний хяналт байхгүй байна. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | 5 Comments »

ГЭР ДОТОРХ “УЛСТӨР”

Posted by bolod on December 11, 2010

Орой ажил тараад гэртээ харингуут л манай гэрт “Засгийн эрхийн төлөөх” эцэс төгсгөлгүй тэмцэл эхэлнэ. Анхаарлын төвд, гэрт цорын ганц байх Цэнхэр дэлгэц орж, цэнхэр дэлгэцийг эзэмдэх тулаанд талууд ханцуй шамлан орно. Алсаас эзэмдэгч хэний гарт байна, засгийн эрх түүний гарт. Гэр бүлийн гишүүдийн дунд, засгийн бүх эрх ард түмний гарт ижил тэгш эрхтэйгээр хуваарилагдана гэсэн “Үндсэн хууль” үйлчилдэг ч, энэ нь тунхаглалын шинжтэй болох нь сүүлийн үед зарим гишүүдэд илт мэдрэгдэх боллоо. Хэн түрүүлж алсаас эзэмдэгчийг гартаа оруулнав, түүний гарт засгийн бүх эрх хугацаагүйгээр шилжиж байгаа юм. Read the rest of this entry »

Posted in ХОШИГНОЛ | 4 Comments »