Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for January, 2009

ТӨРӨӨС ГУЙХУЙ

Posted by bolod on January 31, 2009

Барилгын салбарын томчууд авч өгч байна. 1 метр квадрат байрны үнийг 852 доллараас доош оруулах ямар ч боломжгүй гээд л. Үүнээс доош оруулах юм бол алдагдалд орох юм гэнэ. Тэд 40 мянган айлын орон сууц ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн Газрын ажлыг хийж өгч байгаад алдагдалд орсон юмаа даа янз нь. Тэдний ярихыг сонсвол тиймэрхүү л утгатай логиктой зүйл яриад байлаа. Тэд засгийн өмнөөс ажлыг нь хийж өгч байсан учраас одоо тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлыг Засгийн Газраас шийдэж өгөх учиртай гэнэ. Юу гэвэл 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа өндөр үнэтэй барилгуудыг Засгийн Газар хөрөнгө оруулж гүйцээж дуусгаж, худалдаж, аягүй бол худалдаж авах ёстой гэх ухааны юм яриад байлаа. Харж байгаа биз. Тэд төрөөс ямар нэгэн юм нэхээд гуйгаад байгааг. Read the rest of this entry »

Posted in ЭДИЙН ЗАСАГ, Uncategorized | 1 Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-5

Posted by bolod on January 31, 2009

ТАВ. Хөдөлгөөнүүд цаашид яах вэ?

5.1 Хөдөлгөөнүүдэд итгэх үү?
 Энэхүү судалгаагаар улс төрийн нам болон иргэний хөдөлгөөнүүдийг хэд хэдэн асуултаар эсрэгцүүлэн харьцуулж үзсэн юм. Энэ нь ихэвчлэн иргэд сонгогчид хэнд нь илүү итгэж байгаа талаарх асуултаар илэрнэ.

Улс орны хувь заяатай холбоотой асуудлаар намуудад илүү итгэж байна гэж 19% нь хариулсан бол хөдөлгөөнүүдэд илүү итгэж байна гэж 14,1% нь хариулжээ. Нийгэмд хөдөлгөөнүүдийн нэр хүнд нөлөө намуудтай өрсөлдөх түвшинд хүрснийг энэ дүнгээс харж болно. Гэхдээ харамсалтай нь алинд нь ч итгэхгүй байна гэж 29,6% нь хариулсан байгаа нь улс төрөөс залхсан хүнийссэн байдлыг дахин баталж байна. Энэ нь тухайн асуултад хариулсан хариултуудаас хамгийн өндөр хувьтай байгаа бөгөөд намд ч тэр хөдөлгөөнд ч тэр итгэх итгэлээс аль алинаас нь илүү өндөр, цаашилбал нам хөдөлгөөний аль алинд итгэж байгаа (11,6%) хувиас гурав дахин өндөр, харин аль нэгийг нь сонгож итгэл үзүүлэх гэсэн иргэдийг нийлүүлсэнтэй бараг тэнцэхүйц жинг дарж байна. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-4

Posted by bolod on January 31, 2009

ДӨРӨВ. Сонгуулийн оролцоо

4.1 Нөхөн сонгуулийн туршлага
 НИТХ-ын 33-р тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ ялалт байгуулжээ. МАХН-аас нэр дэвшигч Гантөгс 41% -ийн санал авсан бол Эрдэнэ 43%-ийн санал авч ялалт байгуулсан байна. Энэ сонгуулийн дүнг, ирэх сонгуулийн өнгийг тодорхойлсон сонгууль боллоо хэмээн намууд мэдэгдэж, АН-ын рейтинг 43% болсон шахуу ойлгож байна. Гэхдээ энэ бол эндүүрэл гэдгийг тэд өөрсдөө ч ойлгож байгаа. Энэ зэргийн PR хийхгүй бол улс төрийн нам байх нь өөрөө утгагүй юм.

Сонгуулийн оролцоог аваад үзвэл 51 гаруйхан хувьтай байх ажээ. Өөрөөр хэлбэл сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 49 хувь нь саналаа худалдсангүй. Хэрэв намууд цаашид энэ байдлаараа мөнгөөр сонгууль хийх гэвэл энэ хувь бүр ч буурна. 51 хувиас жоохон л уруудвал сонгууль хүчингүй болох эрсдэлийг дагуулах юм. Дүгнэлт нь мөнгөөр сонгууль хийдэг практикийг халахгүй бол Монгол улс цаашдаа тэртээ тэргүй булхайтай явагддаг сонгуулиа явуулж чадахаа байж, төлөөллийн ардчилал ч үгүй үлдэж мэдэх аюултай ажээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-3

Posted by bolod on January 29, 2009

ГУРАВ. Хэрвээ маргааш сонгууль болбол. Хүчний харьцаа.

3.1 Хэрвээ маргааш сонгууль болбол
47, 48-р асуултаар намуудын сонгуулийн амжилтыг урьдчилан таамаглах оролдлого хийлээ. Ингэхдээ 48-р асуултад зөвхөн парламентад суудалтай намууд төдийгүй ирэх сонгуульд өрсөлдөж болохуйц потенциалт хүчнүүдийг давхар оруулж өгсөнөөрөө онцлог. Хоёр нам нийлээд ойролцоогоор 50%-ийн л саналаа авч, бусад саналыг жижиг намууд болон хөдөлгөөнүүд /шинэ үүсэх намууд/ татаж байна. Хоёр намын авсан нийт 50%-ийн саналаас үлдэж буй бусад 50%-ийн саналаас Гүндалайн АТН (8.2%) болон Оюуны ИЗН (7.2%) –ууд харьцангуй өндөр хувийг татаж байна. Гэхдээ энэ нь хүндийн төв болоход хангалттай хувь хараахан биш. Ердөө л бусадтай харьцуулахад л харьцангуй өндөр байгаа ажээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

2008 ОНЫ “МУУЧЛАХ” ҮЙЛ ЯВДЛУУД

Posted by bolod on January 24, 2009

Нэгэн он өнгөрч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оны ОНЦЛОХ үйл явдлуудыг нэрлэж зарлаж дууслаа. Тун удахгүй цагаан сар болж, мөн л хулгана жилийн Онцлох үйл явдлуудыг, хулгана жилийн алдартнуудтай зэрэгцүүлэн зарлах болно. Өнгөрсөн нэг жилийг дүгнэж цэгнэх нь зөв ч биз. Гэхдээ дандаа сайн талаас нь яриад байхаар нэг л утгагүй, худлаа, социалист агуулгатай сонсогдоод байх юм. Баяр болж байна, баярын уур амьсгалыг нураана гээд муу мэдээгээ дардаг ч биз. Шинэ он гарах гэж байна хэмээн бэлгэшээдэг ч биз. Харин зарим ТВ –үүд болохоор “Онц”-лох үйл явдал гэсэн мөртлөө ихэвчлэн хар бараан мэдээнүүдийг танилцуулж байна. Тэгэхээр тэдгээрийг ер нь “ОНЦ”-лох гэлгүй “МУУ”-члах үйл явдал гэж нэрлэвэл зохилтой мэт. Миний хувьд оны муучлах үйл явлуудыг дурдаж байгаа нь бүхнийг хараар будах гэсэндээ биш, алдаа оноогоо эргэцүүлж өнгөрснөөсөө сургамж авах гэснийх. Тэгээд ч онцлох үйл явдлуудыг хэвлэл мэдээллээр пологттол ярьж байгаа болохоор надаар л дутав гэж. Ингээд миний хувьд 2008 оны Монголын муучлах үйл явлуудад дараах үйл явдлуудыг багтаалаа. Ингээд нэлээд уламжлалт байдлаар дөрвөн хүрээнд хувааж дурдвал: Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | 3 Comments »

44 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРГАА ӨРГӨВ

Posted by bolod on January 23, 2009

Өчигдөр (2008 оны 1 сарын 20) АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо. Энэ ёслол олон талаараа их өвөрмөц, урд өмнөхөөс ялгаатай, онцлогтой болж өнгөрчээ.

Тангараг өргөх ёслолын шинэ өнгө төрх. 2 сая гаран хүн энэ ёслолын гэрч болохоор тэнд цугласан гэж байна. Бараг Монгол улсын нийт хүн амын тоонд дөхөж очих аварга том тоо шүү дээ. Ийм том тоог сонсоод, Аан! гээд өнгөрч болно, харин төсөөлж чадахгүй. Яг дэргэдээс нь дотор нь орж үзвэл харин юу юм гэхээс. Ийм олон хүнийг цуглуулж, дэлхий нийтийн анхаарлыг татаж чаддаг өөр ямар нэгэн арга хэмжээ байдаг юм болов уу? Олимп, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хэдийгээр олон хүн сонирхдог, үздэг боловч арай ч 2 сая хүн нэг дор цугладаггүй байх. Энэ 2 сая дээр ТВ-ээр үзсэн тоог гаргавал ямар тоо гарах бол. Зөвхөн Америкт л гэхэд ойролцоогоор 38 сая иргэн ёслолын ажиллагааг ТВ-ээр үзсэн гэсэн тооцоог хийжээ. Энэ нь 1981 онд Рональд Рейганы тангараг өргөх ёслолын ажиллагааг 41,8 сая хүн ТВ –ээр үзсэний дараа орох үзүүлэлт юм байна. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 2 Comments »

ИРГЭД БА ГИШҮҮН

Posted by bolod on January 23, 2009

Монгол ТВ-ийн (уучлаарай нэрлэж сурснаараа биччихье. МҮОНРТВ гэж бичихээр ойлгомжгүйгээс гадна оновчгүй санагдаад байдаг юм) “Нээлттэй хэлэлцүүлэг” –ийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Занданшатар болон бусад хүмүүс оролцож Хямралын асуудлаар хэлэлцэж мэтгэлцэв. Бусад хүмүүс ч гэж дээ. Нэвтрүүлэгт Монгол Банкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат, М.Энхсайханы ЗГ-ын Сангийн сайд асан, мөн Ц.Элбэгдоржийн ЗГ-ын Боловсролын сайд асан П.Цагаан, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн байж байгаад МҮЭХ-ны ерөнхийлөгч болж дэвшсэн фенгшүй хэмээх С.Ганбаатар нар оролцсон юм. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 1 Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-2

Posted by bolod on January 21, 2009

НЭГ. Иргэний Хөдөлгөөнүүд, Иргэний Холбооны танигдсан байдал.

1.1 Иргэний хөдөлгөөн, холбоо, эвслүүдээс алийг нь дэмждэг вэ?
 Иргэний Холбоог байгуулсны дараагаар хүн болгон Иргэний Холбоог дэмжиж байгаа юм шиг санагдаж, Иргэний Холбоог дэмжигчдийн хувь СантМарал төвийн судалгаагаар 63% (Хэрэв би андуураагүй бол) тай гарч байлаа. Гэвч энэ хөөс дарагдаад нэг хэсэг намжаад ирсэн өнөө үед Иргэний Холбоог дэмжигчдийн хувь 15,7% (8,1%) байна. Гэхдээ энэ нь намуудтай харьцуулсан хувь биш, хөдөлгөөнүүдийг хооронд нь харьцуулахад гарч байгаа хувь бөгөөд ердөө л энэ нэр хүмүүст хүрсэн эсэхийг, энэ нэрийг хүмүүс санаж байгаа эсэхийг л харуулж байгаа юм. Иргэний Холбоо гэсэн нэр нийт саналын наймхан хувийг л татаж байгаа нь маш хангалтгүй хувь билээ. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | Leave a Comment »

2007 ОНЫ УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ-1

Posted by bolod on January 20, 2009

0.1 Улс төрийн нөхцөл байдлыг судлах хэрэгцээ шаардлага

 2004 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр аль ч нам олонх болж чадаагүй нь гарцаагүй эвслийн засгийн газрыг байгуулахад хүргэсэн. Энэ нь Засгийн Газруудын тогтвортой, идэвхтэй ажиллахад нь садаа болж, улс төрийн хонжоо хайх шалтаг, далим болох нь илүүтэй байна.
Сонгуульд оролцсон намууд бараг бүгдээрээ нийгмийн халамжийн чигтэй амлалтуудыг өгч сонгуульд оролцсон нь эргээд түүндээ барьцаалагдахад хүргэж, сонгуулийн амлалтыг ажлын үзүүлэлтийн гол шалгуур болгосон нь улс төрийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдлыг бий болгоод байна. Улмаар нийгэм эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж, Монгол орны хөгжилд саад тотгор учруулах боллоо. Аливаа шийдвэр, өөрчлөлт шинэчлэлтийг сонгуультай барьцаалж, сонгуулиар баримжаалан амьдрах болсон нь нийгмийн амьдралд гацаа болж байна. Read the rest of this entry »

Posted in Сонгууль-2008, УЛС ТӨР | 1 Comment »

АЖЛЫН БАЙР

Posted by bolod on January 17, 2009

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр буюу ГОК –д ТАМГА ХАДГАЛАГЧ гэж нэг орон тоо байдаг гэнэ. Тамгын газрын дарга биш шүү. Ердөө л тамга хадгалагч. Түүний үүрэг энгийн. Тэрээр зөвхөн тамгаа л хадгалж байх. Дарга гарын үсэг зурангуут Тамгын газрын дарга тамга хадгалагчаа дуудаж тамгаа авчруулна. Тамга хадгалагч гүйж очиж тамгыг нь даруулаад буцаан аваачиж сайтар хадгалах л үүрэгтэй. Ердөө л энэ. Та түүнийг тамгын газрын даргын нарийн бичгийн дарга гэж бүү эндүүрээрэй. Тамга хадгалагчийн ажил үүргийн хуваарьт тамгаа хадгалахаас өөр үүрэг үгүй. Үүнийхээ төлөө, ийм хариуцлагатай алба хашиж байгаагийнхаа төлөө харин чамлахааргүй цалин хүртдэг биз. Энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд ч биш, угаасаа л байсан ажлын байр. Ийм ажлын байр ГОК –д зөндөө бий. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 1 Comment »