Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for September, 2010

“МАНАЙ КЛУБИЙНХЭН”

Posted by bolod on September 30, 2010

Өнгөрөгч пүрэв гаригт “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг дахин гарч эхэлжээ. Элдэв хэлэлцүүлгүүд сонирхол татахаа байж, элдэв нүүр тулсан ярилцлагууд газар авахаа байгаад, улс төр сонирхолтой сэдэв биш больж, улс төрийг сонирхолтойгоор үзүүлэхээ байчихсан, улс төр сонирхол татахуйц өрнөхөө байгаад мөлгөр хөшүүн, магтаал суртаал л гарах болсон энэ зурвасхан үед бас ч гэж сонирхол татаж болохуйц нэвтрүүлэг. Урьд нь би энэ нэвтрүүлэгт оролцогчдын бүрэлдэхүүнийг эсэргүүдүү гишүүд цуглачихаж гэж харж томъёолж байсан. Бас ч гэж нийгэмд үзүүлэх нөлөөг харж эерэг хүлээлттэй байсан. Одоо харин үүндээ эргэлзэж эхэллээ. Read the rest of this entry »

Posted in Улс төрч, Хэвлэл мэдээлэл | 2 Comments »

ХАМААШДЭЭ

Posted by bolod on September 10, 2010

Социализмын үед жирийн иргэд хүртэл үзэл сурталжиж хүүхдүүддээ Мэлс, Мэлсчой гэсэн нэр өгч байсан тохиолдол бий гэнэ. Түүний нэг нь Сэсээр гэдэг нэр. ЗХУ-ын нэрний СССР гэсэн орос товчлолыг өөрийнхөө дуудлагад тааруулан монголчлон өгсөн нэр. Гэтэл СССР улс тарж бутрах дээр тулж СССР гэсэн нэрээ солиод СНГ гэсэн нэртэй болчихов. Сэсээр гуай өөрийнхөө нэрийг шогчлон, “Сэсээр улс ч байхгүй болчихлоо, би өөрийнхөө Сэсээр гэсэн нэрийг Сэнгээ гэж өөрчилдөг юм бил үү” хэмээн амьтан хүн инээлгэж явсан гэдэг. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 4 Comments »

“АНХ”ДУГААР ЧУУЛГАН

Posted by bolod on September 6, 2010

үргэлжлэл. хорин жилийн цуврал-8

Г.Чулуун гуайн хронологиос үргэлжлүүлэн хүргэж байна. Хорин жилийн тэртээ, Есдүгээр сард Монголд анх удаа олон нам оролцсон Их Хурлын чуулган нээлтээ хийсэн юм. Олон намын систем тогтож эхэлсний баталгаа нь ч энэ чуулган байж.  

1990.09.03 БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган ажлаа эхлэв. БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганы анхдугаар хуралдааныг “. . . сонгуулийн нутаг дэвсгэрийн Комисс”-ын дарга Ж.Гүррагчаа нээв. Тэрээр хэлсэн үгэндээ, монголын парламентат ёсны хөгжилд нэгэн шинэ үеийг нээж байгаа /энэ/ Ардын Их Хурал бол Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар “монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага мөн” болохыг онцлон тэмдэглэсэн байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат олонх суудлыг авсан МАХН-ын бүлгийн саналаар, 326 дугаар тойргийн депутут Төв аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Ардын хурлын гүйцэтгэх захиргааны дарга Ж.Гомбожавыг БНМАУ-ын ардын Их Хурлын даргаар санал нэгтэй сонгов. Read the rest of this entry »

Posted in 1990 он | Leave a Comment »

ЭЛЬ ДОРЖ

Posted by bolod on September 3, 2010

9 сарын 1 –нд эхний цагийн хичээлийг Монгол Улсын ерөнхийлөгч заадаг болоод 2 жил болж байна. Ерөнхийлөгч ногоорчихсон юм болохоор байгаль орчны асуудал дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаар баахан ярилаа. Угаасаа ярьдаг сэдэв нь биш юм болохоор нэг л хуурай хөндий, үнэмшилгүй юм. Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | 3 Comments »

БОЛОВСРОЛЫН СИМФОНИ

Posted by bolod on September 2, 2010

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ойрд ТВ-үүд боловсролын асуудалд анхаарал хандуулж эхэллээ. Түр зурын энэ анхаарал хандуулалт нь түр зуурынх учраас ердөө л анхаарал хандуулсан болоод л өнгөрөх маягтай. 9 сарын 1 –нд SBN телевизээр боловсролын салбарынхны оролцсон “өргөн” хэлэлцүүлэг явагдлаа. Авууштай нь салбарын “томцуул”-аас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй цуглуулж чаджээ. Яамны дээд боловсролын газрын дарга, бага дунд боловсролын газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн сургалтын газрын дарга, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал гэх мэт. Read the rest of this entry »

Posted in Жишлэг, Хэвлэл мэдээлэл | 2 Comments »