Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for December, 2009

ОЛИМП ХИЙГЭЭД ОЛИМПИАД

Posted by bolod on December 30, 2009

Энэ бичлэгийг 2008 оны эхээр бичсэн юм. Блогтоо оруулж амжаагүй юм байна. Одоо оруулчихъя.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн “Ухаан” хэмээх зохиолын эхэнд “Биеийн бөхөөр нэгийг ялна, Ухааны бөхөөр мянгыг ялна” гэсэн ардын мэргэн үг бичээтэй байдаг. Чингис хаан ч хэлсэн юм уу хэн ч хэлсэн юм бүү мэд. Өнөөдөр хүмүүс энэ үгийг хэлэх их л дуртай болжээ. Гэхдээ энэ үгийг хэлэхийн тулд л хэлэх нь хангалттай биш байна.

Саяхан “Олимп хөгжил сан” ч билүү нэг юм байгуулагдаад нээлтээ хийгээд сүр болоод байх юм. Зорилго нь 2008 онд Бээжинд болох Олимпод эртнээс бэлдэх, Олимпоос болж өгвөл урьд өмнө авч үзээгүй алтан медалиа авах, ядвал ганц хүрэл ч болов авах явдал ажээ. Олимпоос манай тамирчид медаль авбал хэн хүнгүй л баярлана. Алт авчихвал түүнээс сайн юм гэж хаана байх вэ? Ерөнхийлөгч хүлээн авч уулзана. УИХ дарга, Ерөнхий сайд, тус тус хорооны дарга түшмэдүүд бүгд л хөл нь газар хүрэхгүй. Тамирчин маань ч амжилтынхаа шагналд овоо хэдэн сая төгрөг хармаална. Монгол улсын маань нэр хүнд дэлхийн тавцан дээр өсөж бид нүүр бардам алхах болно. Read the rest of this entry »

Posted in БОЛОВСРОЛ | Tagged: , | 4 Comments »

ЕӨӨӨӨСИЙН ТОО

Posted by bolod on December 27, 2009

Энэ хүүхдийн яриаг, миний блогийн эчнээ танил Амараа бичиж явуулсан байна. Хүүхдийнхээ ярианы цуглуулгад нэмлээ. 

Урт хос эгшиг дөнгөж үзсэн дүүгээсээ эгч нь тоо асууж гэнэ. Эгч – 9 тоог зааж:

– Энэ хэдийн тоо вэ? гэж асуув. Дүү:

– Ес, гэж түгдрэлгүй хариулав. Эгч – 99 тоог зааж:

– Энэ хэдийн тоо вэ? гэж асууж. Дүү:

– Еөөөөөөөөсийн тоо гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

ШАВРЫН ХААЛТТАЙ ХОНЬ

Posted by bolod on December 27, 2009

Дараах хүүхдийн яриаг Ц.Гончиг надад бичиж явуулсан байна. Хүүхдийн ярианыхаа цуглуулгад нэмлээ.

Манай ах нэг зун хөдөө өвөөгийнд очиж зусаж, мал ахуйд нь тусалж амарсан гэнэ. Ах нэг удаа хонинд яваад хонь ч үгүй, гутал ч үгүй уйлсаар иржээ.

– Яасан миний хүү, хонио яав? гэсэн чинь,

– Нэг шаварын хаалттай хонь /хүүлүүртэй хуц/ хонины ур тал аваад явуулахгүй байна, гэсэн гэнэ лээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ҮНЭНИЙ ЭРЭЛХИЙЛЭЛД

Posted by bolod on December 25, 2009

1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглаан нь түүхийн хувьд ч, түүхийн социологийн хувьд ч, тэрчлэн улстөр судлалын хувьд ч, улс төрийн социологийн хувьд ч нарийвчлан судалбал зохих түүхэн үйл явдал, үзэгдэл мөн билээ. Энэ үйл явдлыг тухайн үеийн нийгэм улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан судалбал ихээхэн сонирхолтой үр дүнд хүргэж болох юм гэж бодогддог. Тухайн цаг үед чухам юу болж өнгөрсөн болох талаар үнэнийг олж судлахад одоо л чухам тохиромжтой цаг нь ирж буй мэт. Цуглаанд оролцож байсан оролцогч талууд гэрчүүд одоогоор бүгд амьд сэрүүн, дурдатгал нь мартагдаагүй байна. Үйл явдлыг ямар нэг байдлаар гуйвуулж тайлбарлах, мушгих шаардлага ч алга, тийм ашиг сонирхол ч багассан байх. Тиймээс тэр үеийн үйл явдлыг бүхэлд нь судлах шаардлага ч байна, судлах судлаачдаа л хүлээж байна гэж хэлж болох юм. Тухайн үеийн үйл явдалд оролцож байгаагүй хөндлөнгийн судлаачид баримт мэдээллийг харьцуулан судалж дүгнэвэл үнэнд илүү нийцэх буй за. Үүнийг сонирхон судлах судлаачдад дэм болох үүднээс зарим нэг материалыг олж өөрийн блогоор дамжуулан хүргэж байсан билээ. Гэтэл үйл явдалд оролцож байсан “босогчид” нэгэн номыг эмхтгэн гаргажээ.

Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 5 Comments »

ЗАРЧМЫН ЯЛГАА

Posted by bolod on December 24, 2009

Төв аймгийн Эрдэнэ сум хүрэх замд Баяндаваа гэж нэг даваа бий. Женко тур компанийн босгосон морь унасан Чингис хааны хөшөө цогцолбор байдаг Цонжин болдогийн цаахан талд. Хотоос Баяндаваа хүртэл яг 70 км зайтай. 90-ээд оны эхээр энэ замыг 2 цаг шахам явж туулдаг байлаа. Ихэнх нь “Сандалхааны муужруулсан зам” байсан юм чинь, аргагүй ч байх. Тэр үед хар зам тавигдаагүй байсан юм. Жил бүр л нэг жаахан газрыг асфальтаар хучих боловч дараа жил нь нөгөөх нь эргэж эвдрээд, зам ангийнхан нь түүнийгээ эргүүлж засаад л таардаг байлаа. (Яг л өнөөгийн Очир төв компанийн тавьж байгаа Лүнгийн засмал шиг) 90-ээд оны дундаас хойш харин замын ажил идэвхжиж Японы хөрөнгө оруулалтаар зам тавьж эхэлсэн билээ. Давааг давуулан, цаашлаад Эрдэнэ сум ортолх 10 гаран км замыг японууд, Даваа хүртэлх бусад замыг Монголууд тавьсан билээ. Замыг яаж тавьдагийг, япон, монгол замчид ямар ялгаатай болохыг тэгэхэд л анх мэдэрсэн дээ. (Хэдийгээр монгол замчид, японоос суралцсан технологиороо, япон техникээр тавьсан ч гэсэн) Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 4 Comments »

БИ НОХОЙ БОЛМООР БАЙНА

Posted by bolod on December 23, 2009

Ах нь шинэ жилийн бэлгээ задалж хүн бүрт хувь хүртээж байжээ. Хамгийн түрүүнд дүүдээ хувь хүртээв. Ээждээ өгөв, Өвөө эмээдээ ч өгч. Хамгийн сүүлд аавдаа чихэр өгөхдөө жоохон зайтай болохоор нь шидээд өгчихөж. Аав нь тэр үед хүүдээ сургаал айлдаж гэнэ:

– Миний хүү, хүнд юм өгөхдөө шидэж өгч болдоггүй юм. Нохойд л шидэж өгдөг байхгүй юу. Аав нь ямар нохой юм уу, гэжээ. Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ХАРААГҮЙГЭЭР НЬ . . .

Posted by bolod on December 16, 2009

Аав ээжийгээ даган дэлгүүр хэсэж явсан хүү:

– Аав аа би алим авъя?

– Муудсан алим байна аа миний хүү

– Ээж ээ би шийгуа авъя?

– Түүхий шийгуа байна аа миний хүү

– Аав аа, ээж ээ тэгвэл би банан авъя л даа. Read the rest of this entry »

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

БАС Л АРХИ

Posted by bolod on December 14, 2009

“Бидэнд чанарын сонголт бий юу?” гээд л нэг мундаг асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг гарав уу гэтэл бас л архины сурталчилгаа байдаг байгаа. Архины хор холбогдол энэ тэр гээд л баахан урсгаж байснаа, 90-ээд оны хямрал хүндрэл, өвгөнтийн хөндий энээ тэрээ гэж тэр холоос эхэлж түүх шиг зүйл нуршиж эхэлснээ, архины талаар ярихаас хүмүүс цэрвэдэг юм байна гэж гэнэхэн зан гаргаад дараагаар нь гол асуудал руугаа оров. Сэтгүүлч, зүгээр л дэлгүүр ороод л ажиглаадахсан чинь Жем Интернэшнэлийн архийг хүмүүс аваад байх юм гэнэ. Жем интернэшнэл дээр очоод уулзах гэсэн чинь борлуулалт маркетингийн асуудал хариуцсан захирал нь ямар ч завгүй асар их ажилтай байсан мөртлөө уриалгахан нь аргагүй хүлээн авч уулзаад л үйлдвэрээ “үнэгүй” үзүүлээд, нэвтрүүлгээр мөнгө төлөөд ч хамаагүй гаръя гэсэн юм байх.

Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: | 4 Comments »

АЛТАЙГИЙН “25”

Posted by bolod on December 13, 2009

УИХ –д одоогоор гуравхан “шударга” гишүүн бий. Түүний нэг нь бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтай. Бие даагч нар ялсан түүх Монголын парламентад тун цөөхөн. Сүүлийн жишээгээр овоо популистууд ч юм уу, овоо шударгуунууд ч юм уу бие даан нэр дэвшиж ялаад байгаа. Хааяа нэг ТВ-ээр Алтай гишүүний үг хэлж байхыг сонсоход үүнээс өөр шударга гишүүн алга даа гэмээр л цамнаж, бусдыгаа баалж байгаа харагддаг.

ТВ-ээр архи пиво, согтууруулах ундаа рекламдах сурталчлах эсэх талаар УИХ-аар хэлэлцэж байх үеэр түүн шиг идэвхтэй байсан гишүүн үгүй.

. Read the rest of this entry »

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: , | 1 Comment »

“ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫГ ХУРДАСГАЯ” СЭДВИЙН ДОР БДС-ИЙН ЗАРИМ БАГШ ОЮУТНУУДЫН ХИЙСЭН ЦУГЛААНЫ ТУХАЙ

Posted by bolod on December 13, 2009

Энэ материалыг хэн гэдэг хүн, хэн гээч албан тушаалтанд зориулж бичсэн нь тодорхойгүй. Гэхдээ бидэнд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа болохоор түүхийн бас нэгэн үнэ цэнэтэй баримт яах аргагүй болох юм. Дүгнэлтийг та өөрөө хийгээрэй.

1989 оны 12 сарын 7-ны өдрийн 14 цагт ард Аюушийн талбайд БДС-ийн зарим багш, оюутнууд өөрчлөн байгуулалтыг хурдасгах нэрийн дор уриа лоозон барьж жагсаж цуглажээ. Сургуулиасаа өсгөгч, чанга яригч авчирч гудамжны гэрлийн монтажаас цахилгаан авч ашиглажээ. Оюутнууд намын хороо, захиргааны барилга руу харж жагсаад микрофон зоож, дөрвөн ширхэг сандлыг тавцан болгон ашиглаж, “Өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардаж байна”, Өөрчлөн байгуулалтыг хурдасгах Намын Төв Хорооны YII бүгд хурлаас шаардаж байна”, “Залуус аа! Монгол улсынхаа төлөө нэгдэцгээе” гэсэн гурван ширхэг лоозон, өөрчлөлт шинэчлэлийг хурдасгах агуулга бүхий 14 ширхэг уриа, Чингисийн “Алд бие минь алжаавал алжааг, ахуй төр минь бүү алжааг” /Чингисийн хөшөөн дээр байдаг үг/ гэсэн үгтэй зурмал гурван ширхэг зураг барьж, хүзүү толгойдоо улаан даавуун дээр бичсэн өөрчлөн байгуулалтыг хурдасгах утга бүхий уриаг зүүсэн байлаа. Read the rest of this entry »

Posted in Социал хөдөлгөөн | Tagged: | 1 Comment »