Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for January, 2012

БЯЦХАН РАСИСТ

Posted by bolod on January 25, 2012

Гадагшаа сургуульд явах гэж байгаа дүүгээ гаргаж өгөх гээд ээж, ах дүүс нь бөөнөөрөө онгоцны буудал дээр байж гэнэ. Онгоцны буудал дээр явж байсан хар арьстай хүнийг харчихаад нэг ой хагастай Мөнхжин:

– Оо-о, баабаа, гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 2 Comments »

ХАР НҮҮР

Posted by bolod on January 24, 2012

Аав ээжтэйгээ европт аялсан дөрвөн настай Ирээдүй хүү эмээдээ сайрхаж байна гэнэ:

– Тэнд чинь хар нүүртэй, шар нүүртэй хүмүүс зөндөө байдгийн байна оо.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ТУСГААР ТОГТНОЛЫН ӨМЧЛӨЛИЙН ЭРХ

Posted by bolod on January 23, 2012

Оны өмнө намууд тусгаар тогтнолын өмчлөлийн асуудлаар суурь мэтгэлцээн хийлээ. Тусгаар тогтнол нэг намын өмч мөн үү гэдэг асуудал нь ардчиллыг нэг нам өмчилж болох уу гэдэгтэй нэг ижил түвшинд яригдав. Намынхаа байрыг “Тусгаар тогтнолын ордон” гэж нэрлээд, нийслэлийн намын байрныхаа өмнөх талбайг төсвийн мөнгөөр тохижуулангуутаа тусгаар тогтнолын талбай гэж нэрлэсэн зэрэг нь тусгаар тогтнол гэдэг чинь манай намын өмч, тусгаар тогтнолыг бид л авчирсан юм гэж намдаа нялзаах гэсэн оролдлогын илрэл. Монгол улс 1921 онд л ганцхан удаа “Ардын хувьсгал” хийж, тусгаар тогтнолоо байлдан олоод 1924 онд л анхдугаар “Үндсэн хууль” –аараа тусгаар тогтнолоо тунхаглан зарласан юм. Үүнийг хийсэн нь манай нам, тэгэхээр тусгаар тогтнол гэдэг чинь манай намын өмч гэх байдалтай байлаа. Read the rest of this entry »

Posted in УЛС ТӨР | Tagged: | 1 Comment »

ХҮЙТЭН ШӨНӨ

Posted by bolod on January 22, 2012

Оройхон гэртээ ирж явсан охин, гэрийнх нь гадуур байх хучлагатай машинуудыг харснаа:

-Гадаа их хүйтэн хонож байгаа байх тээ, энэ машинууд бүгд хөнжлөө нөмөрцөн байна гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ӨГӨЛ

Posted by bolod on January 21, 2012

Ангийнх нь найз зураг нэхээд залхааж гэнэ. Залхаад:

– Чи яасан нэхэл хатуутай юм бэ? Байн байн зургаа нэхээд гэтэл:

– Чи өөрөө яасан өгөл хатуутай юм бэ? гэжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ХУВИЙН ӨМЧ

Posted by bolod on January 20, 2012

Хоёр настай Бөөбөө, оймс гутлаа тайлаад шиврээ ухаад сурчихсан байж. Нэг удаа ээж нь хүүтэйгээ гадаа гараад, гэртээ орж ирэнгүүтээ оймс гутлыг нь тайлаад хөлийнх нь салааг цэвэрлэчихэж. Бөөбөө сурснаараа хөлийнхөө салаан завсраас шиврээ ухах гэтэл юу ч байдаггүй. Тэгээд:

– Аан-аан, миний шиврийг хэн авчихав аа? гэж сүйд болжээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »

БИ ХҮН МӨН ҮҮ?

Posted by bolod on January 19, 2012

“Ноён Жонс та хүн мөн үү?” гэсэн нэртэй зөгнөлт зохиол байдаг юм. Уралдааны машины жолооч Жонс, даатгалын компаниудтай шүүхдэлцэж байгаа тухай гардаг санагдаж байна. Жонс даатгалын компаниудаас мөнгөө нэхэж, цаадуул нь төлөх эсэх дээрээ тулаад, гэтэл эмнэлгийн болон засварын газрууд Жонсоос төлбөрөө нэхээд л гурвалжин дөрвөлжин асуудал болно. Асуудал явсаар байгаад Жонс хүн мөн эсэх дээр тулдаг юм. Учир нь Жонс маш сайн тамирчин боловч, бас үргэлж аваарт орж бэртэж гэмтэж байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжөөд хүн үхэж болохооргүй болчихсон цаг болохоор гэмтсэн дутсан эрхтнийг нь хиймэл эд эрхтнээр солиод л эдгээгээд, Жонс ч хашрахгүй дахин уралдаж аваарт орсоор. Ингэсээр байгаад ориг Жонсоос, тархины зүүн тал бөмбөрцөгний ч бил үү, зөвхөн нэг хэсэг нь л үлдэх бөгөөд, шүүх хуралд энэхүү тархины тасархай оролцож, шүүхдэлцэж байгаа тухай гарна. Үнэндээ энэ хүн нь Ноён Жонс мөн үү, эсвэл Жонсын нэрийг барьж уралдуулж байгаа робот уу? Төлбөр төлбөл хэнд төлөх вэ? Жонс даатгуулбал юугаа даатгуулах вэ? Амь насаа юу? гэхчлэн эх адаггүй асуудалд хутгаад хаячихдаг юм. Read the rest of this entry »

Posted in БИ . . ., Тэрсүү үг, ЭРХ ЗҮЙ | Tagged: | 2 Comments »

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД

Posted by bolod on January 12, 2012

Охин, төрсөн өдрөөрөө хичээлдээ иртэл ангийн найз нь:

– Төрсөн өдрийн мэнд хүргэе, гэжээ. Хажуугаас нь өөр нэг хүүхэд:

– Эби, өнөөдөр чиний төрсөн өдөр юм уу? гэж асууснаа:

– Happy new year! хэмээн анги дүүрэн хашгирчээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »

ЯЛГАРАЛ

Posted by bolod on January 10, 2012

Өвгөн эмгэн хоёр авдраа уудалж, бичиг баримтаа үзэж янзалж байж. Сайшаалын үнэмлэх, жуух, баярын бичгүүдээ үзэж. Гэтэл өвгөн нь гэрлэлтийн баталгаагаа барьчихаад л үзээд суугаад байх юм гэнэ. Эмгэн, чи юугий нь үзээд байдаг юм бэ, аль нааш нь далд хийе гэж. Өвгөн эргүүлж тойруулангаа, энэ тэдэнд гэрлэсэн гээд хугацаа нь байх юм, хэзээ дуусах нь байхгүй юм гээд үзээд байсан гэдэг. АН-ын дарга Н.Алтанхуяг гэнэтхэн мэдэгдэл хийж, сонгуулийн жил гарлаа, голд шахан бууя хоньчин хургачинд хоол болтугай, ууланд шахан бууя адуучинд нөмөр болтугай, гэчихэв. З.Алтай гишүүн АН-ынхныг тавлаж, та нар тэгээд салах л байсан юм бол эртхэн салчихгүй яасан юм бэ дээ гэтэл Гантөмөр гишүүн хариуд нь, харин яг салах цагтаа л салж байна гэж хариулж байна. АН ба МАН хоёрын гэрлэлтийн баталгаанд дуусах хугацааг нь заачихсан байсан бололтой. Яг цагтаа гэж байна. Read the rest of this entry »

Posted in Намын социологи, Сонгууль--2012 | 3 Comments »

БААТАР ЭР

Posted by bolod on January 10, 2012

Хоёр ой хүрээгүй жаал хүү юм л бол өмдөө тайлчихаад шалдан гүйгээд байдаг байж. Аав нь нэг удаа:

– Миний хүү өмдөө өмс, даарчихна. Гэр хүйтэн байна гэж. Хүү:

– Би хүйтэнд даардаггүй юм, мэдэв үү! Аав нь:

– Аа яа яа, миний хүү чинь хүйтэнд хөрдөггүй, халуунд халдаггүй, баатар эр байх нь гэж, хүүгээ өхөөрдөж. Хүү харин өөдөөс нь:

– Бас бүлээнд бүлдэггүй, гэж томорчээ.

Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | Leave a Comment »