Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

Archive for October, 2009

ДӨРВӨЛЖИН БУРАМ

Posted by bolod on October 31, 2009

Домогт өгүүлэх нь:

Өдгөөгөөс зуу илүү жилийн тэртээ Гандангийн лам нар, хятадын пүүсийн худалдаачдын дунд том зодоон болжээ. Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд нэг лам орж наймаа хийж байгаад хэрэлдэж гэнэ. Хэрүүл нь сүүлдээ зодоон болж хувираад олон лам нар, хятадууд оролцсон их зодоон болж гэнэ. Энэ зодооноос хятадын пүүсэнд их гарз хохирол болсон юм гэдэг. Манж амбан хятадын пүүсүүдийн хохирлыг барагдуулахаар шахаж, пүүсний юмыг монголчуудаар төлүүлэх болж монголчууд хохирох болсон гэнэ. Олон ноёд аргаа барж Лу гүнээс асуужээ. Лу гүн “Данжаад нараа цуглуул, ярих юм байна” гэж гэнэ. Хятад данжаад нарыг цуглуулж, олон лам нар ч зэрэгцээд цуглаж гэнэ. Лу гүн хэлжээ: “За лам нар пүүсний их юмыг эвдэж сүйтгэсэн байна. Төлөх хэрэгтэй. Данжаад нар ч юмаа төлүүлж авах хэрэгтэй” гэж гэнэ. Тэгэхэд хятадууд инээлдэж их баярлаж байж дээ. Лу гүн цааш нь хэлжээ: “Цаашдаа бас ийм хэрэг гарах магадгүй. Ийм хэрэг гарах шалтгааныг арилгах хэрэгтэй. Энэ зодооны гарсан шалтгаан бол Гандан Хүрээ хоёрын хооронд хятад пүүсүүд байрласнаас болсон байна Амбаны тушаалаар анхнаас байгуулсан Наймаа хот гэж байна. Гандан Хүрээ хоёрын хоорондох пүүснүүдийг долоо хоногийн дотор Наймаа хотод нүүлгэж суурьшуулъя. Лам нарын сүйтгэсэн юмыг ч мөн долоо хоногийн дотор төлүүлж дуусгая” гэж гэнэ. Хятад пүүсүүдийг нүүлгэх зардал нь лам нарын сүйтгэсэн юмнаас хавьгүй их болох байжээ. Тэгэхээр хятадууд ухарч “Юмаа төлүүлэхээ ч больё. Наймаа хот руу нүүхээ ч больё гэж хэлсэн юм гэдэг. хариуд нь эдгээр пүүсүүдийг бүгдийг Наймаа хот руу нүүлгэх шаардлага тавьж нээнтэглэсээр асуудлыг хохиролгүй шийдсэн гэдэг. Хурал тарж, цугласан лам нарын хажуугаар цуван гарах ноёдыг тэд, “Нэг торгонд боодолтой мах, хоёр торгонд боодолтой мах” хэмээн тоолон өнгөрөөж, харин асуудлыг ухаалгаар шийдэж чадсан Лу гүнийг “Энэ нэг дөрвөлжин бурам, Аль ч талаас нь долоосон амттай” хэмээн их л хүндэлж хэд хоног цайлсан юм гэдэг… (“Монгол ардын домог” номоос) Read the rest of this entry »

Posted in Тэрсүү үг | Tagged: | 2 Comments »

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ХААЧИВ

Posted by bolod on October 27, 2009

Гадуур гахай тахианы ханиад газар авч байгаа бололтой. Гадуур мэргэжлийн биш гэж адлуулж байсан Ламбаа сайд бүтэн нойртой хонолгүй асуудлыг шийдэх гэж хэрдээ л шүүмжлүүлж байгаа бололтой. Түүнтэй харьцуулбал эмч мэргэжилтэй гэх дэд сайдыгаа бодвол харин ч голтой байгаа гэж урам нэмье. Хийсэн, хийж байгаа ажлыг нь шүүмжлэхээ больё. Хийх гээд байгаа ажлыг нь шүүмжилье.

Тэрээр хэлэхдээ, гаднаас зарим нэг эм вакцин ирж байгаа, нийлүүлэгдэж байгаа, эхний ээлжинд эмзэг бүлгийн болон эрсдэлт бүлгийнхэнд зориулна гэлээ. Харин төлбөрийн чадвартай, тухайн вакциныг худалдаад авчих чадвартай хүмүүс нь өөрсдийн мөнгөөрөө худалдаад авах хэрэгтэй гэнэ. Огт ойлгосонгүй. Ийм тохиолдолд зориулж би татвар төлдөг. Түүний төлөө ЭМЯ ажиллаж байгаа бус уу? Дараа нь үр шимийг нь хүртэх гэж, хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж би Эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэтэл, тэр хамаагүй та төлбөрийн чадвартай бол өөрөө мөнгөө төлөөд вакцинаа худалдаж ав, гэж хэлж байна. Read the rest of this entry »

Posted in Нийгмийн даатгал | Tagged: | 5 Comments »

С.БАЯР БУЛТАВ

Posted by bolod on October 27, 2009

Стандарт бус Засгийн Газрын ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргажээ. Түүхэнд ингэж өөрийн саналаар огцрох өргөдлөө гаргаж байсан ерөнхий сайд байхгүй л гэнэ. Эрүүл мэндийн сайд нь болохоор, түүний эрүүл мэнд давгүй байгаа, өөрөө л ажлаа өгье гэж хүсэлт гаргаж байгаа гэв. Намын бүлэг дээр, ажлаа хийгээд эмчилгээгээ ч хийлгээд явж байгаач гэж гуйсан ч гэх шиг. Баяр л чухам орлуулж болохгүй хүн, Монголын төрд хэрэгтэй зайран гэх нь дутаж байна.

Хэрвээ би андуураагүй бол ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ огцрох өргөдлөө өгч л байсан санагдана. Гэтэл шүүмжлээд байсан нөхдүүд нь хүртэл, та сайн ажиллаж байгаа, ажилдаа үлдэж ажаамуу хэмээн хөлд нь сөгдөж байгаад ажилд нь үлдээсэн юм. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | Tagged: | 3 Comments »

УЛС ТӨРИЙН СОЁЛ

Posted by bolod on October 20, 2009

Улс төрийн соёл гэж нэг юм байнаа. Онол номыг нь ярихаа больё. Манай улстөрчид улс төрийн соёл гэдгийг юу гэж ойлгодгийг харин нэг ойлгож авлаа. Юуны ч юм нэг байнгын хорооны хуралдаан дээр, 2008 оны сонгуулиар Иргэний эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ногоон намын дарга Д.Энхбат, болж өнгөрсөн нөхөн сонгуулийн талаар үг хэлж байна. Тэгэхдээ, золоор тус байнгын хороонд суудаг УИХ дахь намын бүлгийн дарга нарт хандан ”Нөхөн сонгуулиар намууд мөнгө тараалаа. МАХН нь ч тараасан, АН нь ч тараасан, хэзээ болих юм бэ? Ард түмэн үүнд чинь дургүй байна. УИХ, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага, сонгуулийн хууль удаа дараа ноцтой зөрчигдөөд байхад УИХ юу хийж байна” гэхчлэн мэдэгджээ. Read the rest of this entry »

Posted in Хэрүүлийн чанартай | 7 Comments »

ӨГЗӨГНӨӨС ХЯМДХАН ТОЛГОЙ

Posted by bolod on October 13, 2009

Бразилийн супер од Кака –г ид байх үед нь багууд худалдан авахаар 130 сая хүртэл еврог амалж байсан удаатай. Наймаа хийгдээгүй л болохоос. Гэтэл энэ жил залуу од Криштиано Рональдог 96 сая еврогоор худалдаа авчихлаа. Ам доллароор бол 130 сая гаруй доллар. Энэ нь одоогоор түүнийг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн алдарт хүргээд байгаа билээ. Аргагүй дээ, түүн шиг авьяастай, ид үедээ байгаа, үзэгчдийн хайрыг ялангуяа залуу бүсгүйчүүдийн хайрыг татдаг, халуун цустай, сэтгэл татам инээмсэглэдэг, хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байж, үүргээ нэр төртэй биелүүлж чаддаг хөлбөмбөгчин одоогоор алга гэж хэлж бараг болно. Гэхдээ тэр чинь нэг л хүн шүү дээ, гээд бодоход толгой эргэмээр асар их мөнгөөр худалдагдсан байгаа юм даа. Гэтэл манай Засгийн Газрын 2009 оны  эхээр оруулж ирсэн Оюутолгойн гэрээний төсөлд, хэрэв төсөл батлагдах юм бол Айвенхоу Майнз компаниас 125 –хан сая долларыг зүгээр ч авахгүй зээлээр, зээл зээлдээ арилжааны нөхцөлөөр зээл авахаар заасан байж билээ. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: | 7 Comments »

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ БИШ

Posted by bolod on October 11, 2009

Хагас сайн өдрийн өглөө Ц.Мөнхтөрийн хөтөлж явуулдаг “Ярилцъя” хөтөлбөрт тухайн үеийн цаг үеийн гол үйл явдлууд болон өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын талаар голчлон ярьдаг байлаа. Энэ нэвтрүүлэг нэг хэсэг долоо хоногийн онцлох үйл явдлыг нэрлэдэг, түүнийг нь олон нийт хүлээдэг болчихсон байсан. Одоо бол долоо хоногийн онцлох үйл явдлыг ч нэрлэхээ байж. Зүгээр л ярилцъя гэсэн уриатай болчихож. Одоо дахиад нэг шат уруудвал “Хууч хөөрье”, дахиад нэг уруудвал ердөө л “Буу халъя” гэдэг нэвтрүүлэг болох байх даа.

Эрх мэдэлтнүүд, ерөнхийгүүд энэ долоо хоногийн байтугай зууны онцлох үйл явдлаар Оюутолгойн ордын ХОГ-ийн гэрээг нэрлэж байгаа. Энэ гэрээг байгуулсан явдлаа зууны гавьяа хэмээн бодож буй. Харин Ц.Мөнхтөр тэгж бодсонгүй юу, нөгөөдүүл нь ирсэнгүй юу? Ямартай ч гэрээ байгуулагдсан долоо хоногтоо, долоо хоногийн онцлох үйл явдлын шалгуурыг даасангүй. Энэ удаагийн нэвтрүүлэгт тэр талаар дурдсан ч үгүй. Тэгэхээр Оюутолгойн гэрээ байгуулагдсан явдал нь Онцлох үйл явдал огтхон ч биш ажээ.

Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: | Leave a Comment »

АШИГ ЗАНГИ

Posted by bolod on October 10, 2009

1735 онд төрсөн Ашиг занги хэмээгч нь Түшээт хан аймгийн нэгэн хошууны (одоогийн Өмнөговь, Дундговь аймгийн нутаг) занги байсан хүн бөгөөд эгэл ард олондоо ээлтэй, эзэд ноёдод халтай ширүүн, цэцэн мэргэн, алиа хошин хүн байснаараа олны талархлыг хүлээжээ.

Домогт өгүүлэх нь:

…Говь нутагт эмгэн, өвгөн хоёр хүүтэйгээ аж төрөн амьдардаг байжээ. Нэгэн өдөр Засаг хошуунаас эрийн цээнд хүрч байгаа ганц хүүгий нь Алтайн харуулын албанаа дайчлан мордуулжээ. Чингэхэд эцэг нь: За хүү минь харуулын албанд амар мэнд яваарай, Эм хүнтэй битгий хавьтаарай гэж захижээ. Хүү, цэргийн албанд хэдэн жил ч болсон юм бэ, бүү мэд, нэгэн өдөр халагдан буцаж яваад хөндийн эхэнд хадан хясааны завсар жижигхэн бор гэр харагдахад хүү тэднийд буужээ.

“Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү хаачиж явна? Хэт нутаг хаана вэ? хэрэг зориг хэнд вэ?” гэж лавлан угтаж тухлан амраад явахыг урьжээ. Тэднийх нэг охинтой агаад “Охин минь нэг сайн хүү төрүүлээсэй” хэмээн мөрөөдөн суудаг эмгэн “Охин минь сайн ханьтай ч болж магад” гэж бодож суув. Аавынхаа үгнээс гажиж үзээгүй хүү явахаар завдсан боловч эмгэний гуйлт ятгалгад автаж хонохоор болжээ. Чингээд гөрөөс агнаж өгч.

Хүү алсын замд гарч яван явсаар нутагтаа ирсэн байна. Гэтэл нэг өдөр эцэг нь яагаад ч мэдсэн юм. “Чиний хүүхэд чинь хүү юм уу, охин юм уу? Чи тэгээд эхийг нь төрөхөд юугаар шөл хийж өгсөн юм бэ?” гэж гэнэт асуужээ. Нуусан хэр нь шалгаагаад байхаар нь хүү үнэн учраа тоочжээ. Эцэг нь хүүгээ загнаж элдэвлэсэнгүй. Тэгээд өвгөн алс хязгаараас ач хүүгээ авчрахаар Алтайг зорьжээ.

Өвгөн зорьсон айлдаа хүрч эмгэн хүүхэн хоёрт учирласаар хүүг авахаар тохирчээ. Өвгөнд хүүгээ өгөхдөө эмгэн: “Миний ашиг юм байх гэсэн чинь чиний ашиг юм байж л дээ” гэж хэлжээ. Чингээд тэр хүүг АШИГ хэмээн нэрлэжээ… (“Монгол ардын домог” номоос)

Хожим нь Ашиг занги хэмээн олонд алдаршсан хүүгийн төрсөн түүх тийм. Read the rest of this entry »

Posted in Бачимдал | Tagged: , | 4 Comments »

СУЛ АСГАСАН СУВД ШИГ…

Posted by bolod on October 1, 2009

Нэг зүйлийг мартахаа шахаж. Саяхан УИХ-ын эдийн засгийн байнгын хорооныхон хуралдаж, энэ жил 60 сая мал тоолох урьдчилсан прогнозтой байгааг мэдээлэв. Зун хөдөө гадаа явж байхад анзаарагдсан зүйл бол яах аргагүй мал өссөн явдал байлаа. 2000 оны зуднаас хойш хөдөө явахад барагтай л бол хонь мал харагддаггүй байсан бол, энэ жил мэдэгдэм өссөн, хааяагүй мал бэлчиж харагдана. Мал өссөн юм уу, эсвэл баруун аймгийнхан бүх малаа туугаад нүүгээд шилжээд ирсэн юм уу гэдгийг мэдэхгүй. Хөдөө тал нь малаар дүүрэн гэж ёстой л энийг хэлдэг байх гэмээр. 60 сая хүрч байгаа нь үнэн байх гэж бодогдмоор. Read the rest of this entry »

Posted in БАЙГАЛЬ ОРЧИН | 3 Comments »

ОЮУТНЫ ТАЛБАЙ

Posted by bolod on October 1, 2009

МУИС-ийн II байрны замын урд талд “Оюутны талбай” гэж нэрлэгдсэн нэгэн талбай байдаг. Оюутнууд тэндээ цугладаг, элдэв арга хэмжээ зохиодог, юм юм л болдог талбай. Саяхандаа, 9 сарын эхний долоо хоногт, “Хариуцлага нэхсэн боловсрол” нэртэй шууд нэвтрүүлэг MN телевизээр явж, нэг хэсэг нь танхимд, нөгөө хэсэг нь тухайлан энэ талбай дээр цуглачихсан, боловсролын чанарын асуудал гэхээсээ илүүтэй, сургалтын төлбөр нэмсэнийг эсэргүүцсэн аястай, цуглаан гэхэд цуглаан биш, нэвтрүүлэг гэхэд нэвтрүүлэг биш зүйлийг явуулсан билээ. Нэвтрүүлгийн сценари эхнээсээ тодорхой, талбай дээрх оюутнууд цаанаасаа зохион байгуулалттай, нэгдсэн хүчээр сургалтын төлбөр нэмсэн асуудлыг шүүмжилж бут авсан. Цуглааныг зохион байгуулалцагч, оюутны холбооны мяндагтан нар идэвхийлэн сургалтын төлбөрийг жадлан дайрлаа. Гэхдээ оюутны талбай дээрээ сүр үзүүлж, хүч нэмэгдүүлж байгаад. Read the rest of this entry »

Posted in Uncategorized | 4 Comments »