Аав ээжийгээ даган дэлгүүр хэсэж явсан хүү:
- Аав аа би алим авъя?
- Муудсан алим байна аа миний хүү
- Ээж ээ би шийгуа авъя?
- Түүхий шийгуа байна аа миний хүү
- Аав аа, ээж ээ тэгвэл би банан авъя л даа. Read the rest of this entry »
Posted by bolod on December 16, 2009
Аав ээжийгээ даган дэлгүүр хэсэж явсан хүү:
- Аав аа би алим авъя?
- Муудсан алим байна аа миний хүү
- Ээж ээ би шийгуа авъя?
- Түүхий шийгуа байна аа миний хүү
- Аав аа, ээж ээ тэгвэл би банан авъя л даа. Read the rest of this entry »
Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 1 Comment »
Posted by bolod on December 14, 2009
“Бидэнд чанарын сонголт бий юу?” гээд л нэг мундаг асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг гарав уу гэтэл бас л архины сурталчилгаа байдаг байгаа. Архины хор холбогдол энэ тэр гээд л баахан урсгаж байснаа, 90-ээд оны хямрал хүндрэл, өвгөнтийн хөндий энээ тэрээ гэж тэр холоос эхэлж түүх шиг зүйл нуршиж эхэлснээ, архины талаар ярихаас хүмүүс цэрвэдэг юм байна гэж гэнэхэн зан гаргаад дараагаар нь гол асуудал руугаа оров. Сэтгүүлч, зүгээр л дэлгүүр ороод л ажиглаадахсан чинь Жем Интернэшнэлийн архийг хүмүүс аваад байх юм гэнэ. Жем интернэшнэл дээр очоод уулзах гэсэн чинь борлуулалт маркетингийн асуудал хариуцсан захирал нь ямар ч завгүй асар их ажилтай байсан мөртлөө уриалгахан нь аргагүй хүлээн авч уулзаад л үйлдвэрээ “үнэгүй” үзүүлээд, нэвтрүүлгээр мөнгө төлөөд ч хамаагүй гаръя гэсэн юм байх.
Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: Архины сурталчилгаа | 3 Comments »
Posted by bolod on December 13, 2009
УИХ –д одоогоор гуравхан “шударга” гишүүн бий. Түүний нэг нь бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтай. Бие даагч нар ялсан түүх Монголын парламентад тун цөөхөн. Сүүлийн жишээгээр овоо популистууд ч юм уу, овоо шударгуунууд ч юм уу бие даан нэр дэвшиж ялаад байгаа. Хааяа нэг ТВ-ээр Алтай гишүүний үг хэлж байхыг сонсоход үүнээс өөр шударга гишүүн алга даа гэмээр л цамнаж, бусдыгаа баалж байгаа харагддаг.
ТВ-ээр архи пиво, согтууруулах ундаа рекламдах сурталчлах эсэх талаар УИХ-аар хэлэлцэж байх үеэр түүн шиг идэвхтэй байсан гишүүн үгүй.
Posted in Хэвлэл мэдээлэл | Tagged: Архины сурталчилгаа, З.Алтай | 1 Comment »
Posted by bolod on December 13, 2009
Энэ материалыг хэн гэдэг хүн, хэн гээч албан тушаалтанд зориулж бичсэн нь тодорхойгүй. Гэхдээ бидэнд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа болохоор түүхийн бас нэгэн үнэ цэнэтэй баримт яах аргагүй болох юм. Дүгнэлтийг та өөрөө хийгээрэй.
1989 оны 12 сарын 7-ны өдрийн 14 цагт ард Аюушийн талбайд БДС-ийн зарим багш, оюутнууд өөрчлөн байгуулалтыг хурдасгах нэрийн дор уриа лоозон барьж жагсаж цуглажээ. Сургуулиасаа өсгөгч, чанга яригч авчирч гудамжны гэрлийн монтажаас цахилгаан авч ашиглажээ. Оюутнууд намын хороо, захиргааны барилга руу харж жагсаад микрофон зоож, дөрвөн ширхэг сандлыг тавцан болгон ашиглаж, “Өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардаж байна”, Өөрчлөн байгуулалтыг хурдасгах Намын Төв Хорооны YII бүгд хурлаас шаардаж байна”, “Залуус аа! Монгол улсынхаа төлөө нэгдэцгээе” гэсэн гурван ширхэг лоозон, өөрчлөлт шинэчлэлийг хурдасгах агуулга бүхий 14 ширхэг уриа, Чингисийн “Алд бие минь алжаавал алжааг, ахуй төр минь бүү алжааг” /Чингисийн хөшөөн дээр байдаг үг/ гэсэн үгтэй зурмал гурван ширхэг зураг барьж, хүзүү толгойдоо улаан даавуун дээр бичсэн өөрчлөн байгуулалтыг хурдасгах утга бүхий уриаг зүүсэн байлаа. Read the rest of this entry »
Posted in Социал хөдөлгөөн | Tagged: Ховдын цуглаан | Leave a Comment »
Posted by bolod on December 13, 2009
1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглааны дараахан МАХН-ын аймгийн намын хороо яаравчлан хуралджээ. Тухайн үед намын хорооны хурал ямаршуухан юм болдог байсан хийгээд жагсаал цуглаанд оролцсон хүмүүст амархуу аюул нүүрлэж байсныг ойлгоход энэхүү материал нь үнэ цэнэтэй баримт болох юм. Өөрсдөө уншаад дүгнэлтээ хийнэ үү?
1989 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
№16
Ховд хот
Хуралдсан Товчооны гишүүд
Д.Буяндэлгэр, С.Балсанжамц, Х.Кушкий, Л.Чулуунбат, Л.Пүрэвжав, Д.Цэнд-Аюуш
Хурлыг 15 цагт Товчооны хурлын зааланд эхэлж Д.Буяндэлгэр даргалав.
Хуралд байсан хүмүүс:
Г.Дагдан – Аймгийн ХЗЭ-ийн I нарийн бичгийн дарга
Т.Батмөнх – Ховд хотын намын хорооны нарийн бичгийн дарга
Т.Норовжав – НАХ хэлтсийн дарга
Д.Мөнхцоож – Амйгийн намын хорооны зааварлагч
Н.Жадамбаа – БДС-ийн ректор
З.Баасанжав – БДС-ийн намын хорооны нарийн бичгийн дарга
Ц.Одонхүү – БДС-ийн проректор
Батчулуун – БДС-ийн декан
Г.Цэнд-Аюуш – БДС-ийн ҮЭ-ийн хорооны дарга
Өлзийжаргал – БДС-ийн ХЗЭ-ийн хорооны дарга
Ё.Чилхаажав – ХААТ-ийн захирал
Ж.Энхтайван – ХААТ-ийн намын үүрийн нарийн бичгийн дарга
Сонссон нь:
Ховд хотод 1989 оны 12 –р сарын 7-ны өдөр Ард Аюушийн талбайд болсон цуглааны тухай Read the rest of this entry »
Posted in Социал хөдөлгөөн | Tagged: Ховдын цуглаан | 1 Comment »
Posted by bolod on December 11, 2009
Ардчиллын 20 жилийн ойг өнөөдөр улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэв. Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ой боллоо. Тайван замаар хувьсгал хийсэн, цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн юм, гэх мэтээр өдөржин ярилаа. Зарим талаар залхмаар ч юм шиг. 1989 оны 12 сарын 10 -нд тэрхүү хувьсгалыг эхлүүлсэн цуглаан Залуучуудын соёлын төвийн дэргэдэх талбайд болж, 300 орчим хүн оролцсон бөгөөд, энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг зарлаж байжээ. (Үүнээс 1 хоногийн өмнө Эрдэнэтэд цуглаан болсон, мөн гурав хоногийн өмнө Ховдод цуглаан болж 300 орчим хүн оролцсон байдаг) Энэ цуглааны тухай сураг, мэдээ тухайн үедээ олон хүнийг сэртхийлгэж, чихийг дэлдийлгэж байсан. Аргагүй л дурсгалтай түүхт өдөр мөн. Нэг л мэдэхэд 20 жил өнгөрчээ. Read the rest of this entry »
Posted in Социал хөдөлгөөн | Tagged: Ардчилал | 3 Comments »
Posted by bolod on December 9, 2009
Үргэлжлэл
Дэд хурандаа Х.Шагдар
…Бүх юм төлөвлөгөө ёсоор эхлэв. Харин сургуулийн удирдлагыг төөрөгдүүлэхийн тулд “илэрсэн тавыг” сургууль руу түрүүлэн илгээж “барьцаанд өгчээ”. Тэд багш удирдлагуудтайгаа хамт “сургууль дотроо цуглаан хийхээр” хүлээж суув. Цуглаанд оролцох аймгийн намын хорооны төлөөлөгч нь мөн л сургууль дээр саахь тавтай хамт хүлээн зогсов.
13:30. “Залуус аа! Сэрцгээ, Нэгдэцгээ” гэсэн уриа оюутны хоёр байрын давхар давхраар цуурайтаж, хэд гурваараа гүйлдэн байрныхаа дунд нэгдэж эхлэв.
14:00 цаг боллоо. Өмнөө Чингисийн том хөрөг түшиж, гартаа янз бүрийн лоозон барьсан оюутнуудын жагсаал ард Аюушийн талбай руу хөдлөхийг талбай тойрсон албан байгууллагуудаас бусад нь эс мэдэв…
Юуны түрүүн Хөгжимт драмын театрынхан цонхон дээрээ овооров.
-Энэ чинь юун баяр билээ та минь!
-Ямар ч баяр байхгүй. Баяр бол эд чинь улаан туг лоозон барина биз дээ. Ердөө ганц ч улаан юм алга.
-Нээрээ тийм байна. Хараач. Цагаан даавуун дээр хараар бичсэн лоозон барьсныг нь.
-Оюутнууд жагсах нь гэж чих дэлссэн юм. Тэгнээ тэд… гэлцээд зарим нь хаалгаараа год үсрэн гарцгаав. Read the rest of this entry »
Posted in Социал хөдөлгөөн, Үйл явдал | Tagged: Ховдын цуглаан | 1 Comment »
Posted by bolod on December 8, 2009
Нэхэн сурвалжлахад
1989 оны 12 сарын 7-нд болсон үйл явдлын талаарх материалуудыг эрж сурвалжилж байгаад би дараах материалыг олсон юм. Тухайн үеийн “Монголын залуучууд” сонинд хэвлэгдсэн дараах материалыг, “бараг” зохиогчийнх нь зөвшөөрөлтэйгөөр өөрийнхөө блогтоо тавьж байна. Та бүхэн уншаад, дүгнэлтээ өөрсдөө хийнэ үү?
* * *
Сурвалжлагыг: Дэд хурандаа Х.Шагдар
1989 оны арванхоёрдугаар сарын 8-ны үдэш нийслэл хотод нутгийн нэгэн ахтай тааралдаад мэнд усаа мэдэлцэх зуур нутгийн сонин асуув. Тэрбээр ачаа тээш үүрчихсэн яарч яваа бололтой.
-Ах хүү чинь дүрвэж явнаа… гэх нь тэр!
-Юунаас дүрвэдэг билээ гэвэл,
-Аюуш дахин “амилаад” аюултай байгаа шүү дээ, цаана чинь… гэж хэлээд ёжтойхон инээснээ явж одов. Read the rest of this entry »
Posted in Социал хөдөлгөөн, Үйл явдал | Tagged: Ховдын цуглаан | 1 Comment »
Posted by bolod on December 7, 2009
Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Тэгээд “хэрэгт хэрэггүй” юманд дурладгаар нь судлаач Ганхуягт өгч, саваагүй зантайгаараа түүнийг нь би гуйж авч, “СОЦИОЛОГИ” сэтгүүлд цувруулан хэвлүүлсэн билээ.
Зохиогч энэхүү номынхоо эхэнд “…ардчилсан хүчнийхний шахалтаар тухайн үеийн нам-засгийн үйл хэрэг арга буюу эрчимжсэн харагддаг. Оршил, дүгнэлтийг орхиж, он цагийн түүхэн тэмдэглэлийг өнгөцхөн мөхөж уншигч Танаа хичээнгүйлэн толилуулъя” гэсэн товчхон оршил хийснийг эс тооцвол өөрийн үгээр ямар ч үйл явдлыг дүгнэж бичээгүй байдаг. Зохиогчийн субъектив дүгнэлт нөлөөлөл бараг ороогүй нь энэхүү бүтээлийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь ч энэхүү он дарааллын хэлхээсийг хоёрдогч эх сурвалж гэхээсээ бараг анхдагч эх сурвалжаас авч буйтай адил түвшинд аваачиж байгаа юм. Read the rest of this entry »
Posted in Социал хөдөлгөөн, Үйл явдал | Tagged: улс төрийн нөхцөл байдал | 3 Comments »
Posted by bolod on December 2, 2009
Хотоос гарч үзээгүй, хотын хүүхэд анх удаа зусланд гараад ойр хавиар бэлчих үхрийг гайхан харж байжээ. Тэгснээ хамардаатай бярууг харангуутаа:
-Аав аа, аав аа, тэр хамартаа цүнхтэй үхэр байна. Хоёулаа барьж авъя. Цүнхэнд нь дүүрэн мөнгө байж магадгүй гэжээ.
Posted in ХҮҮХДИЙН ЯРИА | 4 Comments »